Технологийн шуурхай хяналтын систем хэрэглээнд нэвтэрлээ

Баяжуулах фабрикийн технологийн шуурхай хяналтын өгөгдлийн нэгдсэн сан бүрдүүлэх, хэмжилтийн үр дүнг бүрэн гүйцэд оруулдаг болох, уг өгөгдлийн сангийн мэдээллээр статистик боловсруулалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Судалгааны төвөөс санаачлан Баяжуулах фабрик, Холбоо мэдээллийн технологи ба автоматжуулалтын цехийн ажилтнууд хамтран  Технологийн шуурхай хяналтын систем PIM 01-ий бүтээж хэрэглээнд нэвтрүүллээ. Баяжуулах фабрикийн технологи ажиллагаанд оролцож буй бүхий л төхөөрөмжийн хяналтын хэрэгслүүдийн хэмжилтээс гарч байгаа сая сая өгөгдөл-мэдээлэлд үндэслэн үйлдвэрлэлийн баланс бодож, технологийг хянадаг. Өнөөг хүртэл ашиглагдаж ирсэн хяналт, тооцооны систем нь зөвхөн тухайн цаг хугацааны мэдээллийг харуулдаг, өмнөх урт хугацааны түүхтэй харьцуулах боломжгүй, бүрэн мэдээлэл авахын тулд олон програм ажиллуулдаг, хязгаарлагдмал, олон програмын харуулж буй зарим тоо хоорондоо зөрдөг, статистик анализ хийхэд хүндрэлтэй байжээ. Зөвхөн нэг шинжилгээний өгөгдөл цуглуулахын тулд ажилтан 1-3 хоногийн хугацаа зарцуулдаг байв. Эсвэл тухайн өгөгдөлд зориулж програм зохих, технологийн нэг дүгнэлт гаргахад энэ ажиллагааг олон давтах шаардлага гардаг зэрэг дутагдалтай байв. Харин PIM 01 нь БФ-н удирдлагын системын серверүүдэд хадгалагдаж буй 1000 гаруй төрлийн 150 сая орчим өгөгдлийг дурын хугацааны интевалд хүссэн сонголтоор харьцуулан татах, бодолт хийх чадвартай. PIM 01-г хэрэглэх нь БФ-ийн бүх техникийн болон технологийн процесст статистик дүн шинжилгээ хийнэ, өгөгдөл боловсруулж шуурхай дүгнэлт гаргах боломж бүрдүүлнэ. Ажилтан  хуучин прогроммаар 8 цагт цуглуулах өгөгдлийг 1-5 минутанд гаргахаас гадна, олон хүчин зүйлээс хамааруулж процесст үнэлгээ хийх гэх мэт боломжыг олгож байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %