“Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын Засвар механикийн хэсгийн хамт олон 1-р зууханд их засвар хийж байна. Өнөөдрийн байдлаар халах гадаргуу солих засварын ажил 60 гаруй хувьтай явж байгаа аж. Дулааны цахилгаан станцын 6 зуухны 1-р зуухыг их засварт оруулснаар тус станцын хүчин чадал нэмэгдэж, сул зогсолт багасан, ашиглалтын хугацаа уртасна. Мөн 31 жил жил тасралтгүй ажилласан хэрэглээний халуун усны бойлерыг сольсон байна. Бүтээмжийн хөдөлгөөний хүрээнд зуухыг ашигласан маслоор галладаг болж байгаа нь эдийн засгийн өндөр ашиг өгч байгааг мэдээллээ.
Дулааны цахилгаан станцын хүчин чадал нэмэгдэнэ
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















