Баяжуулах фабрикийн бүтээмжийн хөдөлгөөний хэрэгжилтэд түвшин тогтоов

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрик нь 2005 оноос хойш бүтээмж дээшлүүлэх “Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 10 дахь жилийн нүүр үзэж байна. Тус цехийн туршлагаар компанийн бусад цех нэгжүүд 2012 оноос эхлэн бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн төдийгүй гадны олон байгууллагуудын төлөөлөл ирж туршлага судалсан байдаг.

Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсний 10 жилийн ойн хүрээнд Баяжуулах фабрикийн бүтээмжийн үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинд үнэлгээ дүгнэлт хийлгэхээр хандсан хүсэлтийн дагуу 2015 оны 04-р сарын 10-ны өдөр байгуулагдсан Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголын Бүтээмжийн Төвийн хамтран ажиллах гэрээний хүрээнд Азийн бүтээмжийн байгууллагын гишүүн, Монгол улсад бүтээмжийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн хамт олон бүхий байгууллагын зөвлөх эксперт Б.Уранчимэг, Ерөнхий менежер Б.Энхзул, Эксперт Ц.Батбилэг нар Эрдэнэт үйлдвэр дээр 3 хоногийн хугацаанд ажиллав.

Шинжээчид Баяжуулах фабрикийн бүтээмжийн үйл ажиллагаатай холбоотой 10 жилийн хугацааны баримт бичиг, статистик тоон мэдээллүүд дээр дүн шинжилгээ хийж, 13 нэгж хэсгийн ажлын байруудаар явж танилцан, 134 ажилтантай биечлэн ярилцлага хийж, 380 ажилтнаас соёлын судалгаа авч ажилласны үндсэн дээр олон улсад туршигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн “Business Excellence” үнэлгээний загварыг ашиглан тус цехийн бүтээмжийн үйл ажиллагааг Манлайлал, Хандлага, Процесс, Хэрэгжилт, Коммуникаци, Хэрэглэгч, Үр дүн гэсэн 7 чиглэлээр үнэлж, түвшин тогтоох үнэлгээний урьдчилсан тайланг танилцууллаа.

Шинжээчдийн үнэлгээ дүгнэлтийг тоймлон авч үзвэл:“...Баяжуулах фабрикийн бүтээмжийн үйл ажиллагаа нь 10 жилийн хугацаанд тасралтгүй, тууштай хэрэгжиж, Монгол улсад бүтээмжийн хөдөлгөөний хэрэгжилтээр бусад байгуулагуудад тэргүүн туршлага болохуйц маш үнэ цэнэтэй арвин туршлага, ноу-хау бүхий мэдлэгийн хуримтлал бий болгожээ. Тус хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд бий болсон хамгийн чухал үр дүн бол “хувь хүний хөгжил, ажилтнуудын бүтээлч ХАНДЛАГЫН ӨӨРЧЛӨЛТ” байна. Хандлагын өөрчлөлтийг ийм  далайцтай хүрээнд, үр дүнтэйгээр хийж, хамт олны дунд тасралтгүй сайжруулалтын соёлыг төлөвшүүлж чадсан байгааг харахад үнэхээр бахархалтай байна. Энэ үр дүнд хүрэхэд компанийн удирдлагын хүчтэй дэмжлэг, хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт, процессын тасралтгүй сайжруулалт чухал нөлөө үзүүлжээ...” гэсэн байна.   

Түүнчлэн Монголын бүтээмжийн төвийн шинжээчид Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүтээмжийн үйл ажиллагааны цаашдын хөгжилд түлхэц үзүүлэх зорилгоор цех нэгжүүдийн бүтээмжийн менежер, чиглүүлэгч нарт бүтээмжийн диагнози, бизнесийн төгөлдөршлийн үнэлгээ, бүтээмжийн хэмжилт, үнэлгээ, мэдлэгийн менежмент, лийн, 6 сигма, чанарын өртөг зэрэг бүтээмжийн ахисан түвшний арга хэрэгслүүдийн талаар сургалт явууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %