Уриалга

Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль 2015 онд түүхт 40 жилийн ойтойгоо золгож байна. 40 жилийн тэртээ сургалтын үйл ажиллагаагаа “Сургалтын төв” нэртэйгээр эхэлснээс хойш Технологийн сургууль нь Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монгол улсын уул уурхайн салбарт 200 гаруй магистр, 1400 гаруй бакалаврын зэрэгтэй, 500 орчим техникийн тусгай дунд боловсролтой мэргэжилтэн, 60 гаруй мянган уул уурхайн нарийн мэргэжлийн ажилчид шинээр бэлтгэх, давтан сургах, хос мэргэжил эзэмшүүлэх сургалтууд амжилттай явуулж, Монгол улсын уул уурхайн салбарыг үндэсний боловсон хүчнээр хангахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирлээ. Энэ хугацаанд тус сургуульд элсэн суралцаж, төгссөн манай үе үеийн төгсөгчид эдүгээ Монгол эх орныхоо уул уурхайн салбарын өнгө төрхийг тодорхойлж, чадварлаг мэргэжилтнүүд болон ажиллаж буй нь бидний хамгийн том бахархал юм. Тиймээс ч бид төрөлх сургуулийнхаа 40 насны ойг хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтаж, энэ л сургуулиас ажил амьдралын  харгуйд хөл тавьсан олон зуун төгсөгчидтэйгөө уулзан учрахын их баяр болгон тэмдэглэхээр зорьж байна. Эрдэм номын их далайгаас харамгүй уудалж, орчин цагийн шилдэг боловсон хүчин болох саруул бөгөөд дардан замын эхлэлийг тавьж өгсөн сургууль тань өдрөөс өдөрт өргөжин тэлж байгааг, бас цаашид хөгжин дэвших их зорилго өмнөө тавин ажиллаж байгааг энэ дашрамд дуулгая. Бид 40 жилийн ойгоо угтаж,  сургуулийнхаа гадна талбайг ногоон төгөл болгож, анги танхим, сургалтын орчноо илүү боловсронгуй тохижуулан, цахим хичээл, үндсэн сурах бичиг бэлтгэж гаргах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Эдгээр зорилтод ажлыг төгсөгч та бүхнийхээ санаачилга, хамтын хүчээр бүтээхийг хүсч байна. Хэдийгээр манай сургууль Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэд сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг ч энэ онд дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн бууралт, хэлбэлзлээс шалтгаалан үйлдвэр маань санхүү, эдийн засгийн хувьд хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгааг та бүгд мэдэж байгаа билээ. Иймд төгсөгчид та бүхэн, ойн баяраа угтан хийж буй, хийхээр төлөвлөж байгаа бидний ажилд санаачилгатай, идэвхтэй хамтран оролцохыг уриалж байна. Эрдэм номын цаглашгүй хийгээд дуусашгүй эх ундарга болсон төрөлх сургуулийнхаа хөгжил дэвшилд өнгө нэмж, урагшлан дэвжих түүхийн хуудсыг хамтдаа бичицгээе. Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль Төгсөгчдийн холбоо   Хандивын данс: 3007000002/ Капитрон банк. Утас: 73415, 73418, 99351480      
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %