“Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсдад халуун хоолоор үйлчилдэг “Хаан хүнс Эрдэнэт” ХХК өнөөдөр “Ногоон хүнс” өдөрлөг зохион байгууллаа. Тус компанийн хоолны мэргэжилтнүүд үйлдвэрийн ажиллагсдад зориулж өмнө нь “Сармисны өдөрлөг”, “Цайны өдөрлөг” зохион байгуулж байсан бол энэ удаа зуны улиралд тохируулж кали, кальц, магни зэрэг амин дэмээр баялаг ногоон хүнсээр үзэсгэлэнд гаргаж, тэдгээрийн ач тусын талаар мэдээлэл өгөв. Тус компани “Эрдэнэт” үйлдвэрийн 1700–аад ажиллагсдад 2008 оноос хойш өнөөг хүртэл халуун хоолоор үйлчилж байгаа юм.
Уламжлалт анаагаах ухаанд хоол хүнсний амт, илчлэг төдийгүй өнгө нь хүнийг анагаах чадвартай гэж онцолсон байдаг. Байцаа, салатны навч, өргөст хэмх, ногоон вандуй, ногоон чинжүү, алим зэрэг ногоон өнгийн хүнс хүний элгэнд сайн нөлөө үзүүлдэг бол улаан чинжүү, анар, тарвас зэрэг улаан өнгийн хүнс цусны эргэлтийг сайжруулж зүрхний үйл ажиллагааг дэмжиж, цус цэвэрлэх чадвартай гэнэ. Харин гадил, лийр, чангаанз, усан үзэм зэрэг шар өнгийн хүнс нь эрч хүчийг сэргээж, сэргэлэн цовоо болгодог байна.

Н.Гантөгс















