Энэ сарын 5-7 –ны өдрүүдэд Хөдөлмөрийн эрүүл ахуй, мэргэжлийн өвчин судлалын нийгэмлэг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эрдэнэт сувиллын цогцолбор, Япон улсын Хөдөлмөрийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын байгууллагын харъяа Окаяама хотын Росей эмнэлэг хамтран “Уушги тоосжих өвчин болон Асбестын шалтгаант өвчнүүд” сэдэвт цуврал 6 дах сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд мэргэжлийн өвчин судлалын чиглэлийн 40 гаруй эмч мэргэжилтэн оролцсон байна. Сургалтыг Япон улсын Росей эмнэлгийн доктор, профессор Kishimoto, доктор профессор Tabata нар Уушги тоосжих өвчний төрлүүд, Уушгины гялтан хальсны хэсэг газрын зузаарлын рентген болон КТ оношилгоо, Асбестоз өвчний оношилгоо, Гялтан хальсны хорт хавдар, мезителиома” зэрэг сэдвээр лекц унших, Силикотуберкулёз болон асбестын шалтгаант өвчний цээжний рентген зураг харах дадлага ажлыг хийх зэргээр зохион байгууллаа.
Мөн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уурхай, баяжуулах үйлдвэрийн ажлын байрны нөхцөлтэй танилцжээ.
Сургалтын үед...





Сургалтын төгсгөлд оролцогсдод гэрчилгээ гардууллаа.
Эрдэнэт сувиллын цогцолбор















