Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Найрамдлын Эрдэнэс” зуслан 1-р ээлжийн амрагч хүүхдүүдээ 6-р сарын 20-ны бямба гаригт хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Эхний ээлжинд 6-14 насны 401 хүүхэд амарч, “Ногоон гэрэл, цагаан гарц” сэдвийн хүрээнд соёл хүмүүжлийн хөтөлбөрт хамрагдаж байна. “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн ээлж бүр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд хоёрдугаар ээлжийн хүүхдүүд 7-р сарын 4-11-ний өдрүүдэд “Миний сурах 21 ур чадвар”-ыг эзэмшин амрах аж.



















