ШУТИС-ийн харьяа, “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн эрдмийн баяр өнөөдөр болов. 16 дахь төгсөлтийн баярт Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа нарын удирдлагууд, эрдмийн зөвлөлийн гишүүд оролцож баяр хүргэлээ. 2014-2015 оны хичээлийн жилд Технологийн сургуулийг 7 магистр, бакалаврын зэрэгтэй 77 оюутан төгсөж байна. Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ангийг онцлох дипломтой төгссөн Ү.Аззаяад “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу ажлын байраар хангах батламж гардуулан өгөв.
Монгол улсын уул уурхайн салбарт үндэсний боловсон хүчнийг 40 дэх жилдээ бэлтгэж байгаа Технологийн сургуулийг өнгөрсөн хугацаанд 60 гаруй мянган оюутан уул уурхайн нарийн мэргэжил эзэмшин төгссөн байна.





















