Австралийн “Монаш” их сургуулийн эмч профессоруудын сургалт өнөөдөр оношилгоо, эмчилгээний “Эрдэнэт медикал” төвд боллоо. Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 70 гаруй эмч мэргэжилтэн сургалтанд хамрагдсан бөгөөд “Эрдэнэт медикал” төвийн эмч нар орон нутагт зохион байгуулахаар санаачилжээ. Нөхөн үржихүйн дараах эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, эмчилгээний орчин үеийн чиг хандлагын талаар мэдээлэл өгсөн. Эрүүл мэнд, спортын яам, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын менопауз, андропауз зохицуулалтын нийгэмлэг, Австралийн “Монаш” их сургууль хамтран энэхүү сургалтыг энэ сарын 26, 27-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ.

















