Эрдэнэт үйлдвэр ХХК-иас Хамтын гэрээний дагуу үйлдвэрийн ажилчдынхаа орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилгоор Өндөр дэнжийн 49-р байранд 28 ажилтанд хөнгөлөлттэй үнээр 15 жилийн хугацаатай гэрээ байгуулан өмчлүүлсэн.Энэхүү байранд засвар хийх шаардлагатай байсан тухай гомдлоо оршин суугчид компанийн ҮЭ-ийн Холбоонд уламжилж шийдвэрлүүлж өгөхийг хүссэн юм. Үүний дагуу Хувьчлагдаагүй орон сууцны хэсгийн дарга М.Болдбаатар “Номун гранд” ХХК–тай гэрээ байгуулан ажиллаж тус байрны тааз, дээврийн хаалга, агааржуулалтын хоолойнуудыг засч дулаалан оршин суугчдад нь хүлээлгэн өгсөн байна.
Н.Гантөгс















