Тэнгэр, газрыг аргадан тахив

Эрдэнэт үйлдвэр Долоон бурхан буюу Долоон өвгөн одыг хоёр жил тутамд тахидаг уламжлалтай. Энэ жил зуны тэргүүн сарын шинийн 27-ны долоон бурхан одны буулттай билэгт сайн өдөр үйлдвэрийн удирдлагууд, сүсэгтэн олны хамт тахилгын зан үйл үйлдлээ. Шөнийн 22.00 цагийн орчим долоон бурхан од тэнгэрийн хоймор залрах үед Хутагт ламын гандан шаддүвлин хийдийн лам нар ном хурж, сүсэгтэн олон ажил үйлс, эрүүл мэнд, буян заяагаа даатган залбирч цай, сүүний дээж, цагаан идээ тэргүүтнийг өргөн ёслов. Том лед дэлгэцээр долоон бурхан одонд харьяалагдах жилтнүүдийн унших тарни, тахих эдийг үзүүлсэн нь цугласан олонд хэрэг болж байлаа. Намуухан үдэш Бурхан багшийн сэрэг дүрийн баруун энгэрт ариун үнэрт арц хүж анхилсан, гэрэлт зул бадамлан ар араасаа мандан ниссэн, ном айлдах лам нарын хоолой хоршсон ер бусын амгалан энэ газрыг хүн бүр зорин ирж байв. Дашрамд сонирхуулахад хаврын эхэн сарын 7, дунд сарын 4, адаг сарын 2, зуны эхэн сарын 27, дунд сарын 5, адаг сарын 23, намрын эхэн сарын 20, дунд сарын 17, адаг сарын 20, өвлийн эхэн сарын 11, дунд сарын 15, адаг сарын 8-нд Долоон бурхан одны буулттай өдөр тохиодог байна.  Аливаа үйлийн хишиг буян нээгдэх билгийн тооллын зуны тэргүүн цагаагчин могой сарын 28-ны билэгт сайн өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагууд “Эрдэнэт” мандал овоог тахилаа. Овооны голоос ертөнцийн 4 зүг, 8 зовхисыг илэрхийлсэн улаан, цагаан, хөх, шар өнгийн хэц татаж дарцгаар чимэглэсэн харагдана. Сүсэгтэн олон өөрийн жилийн өнгөнд тохирох хэцэнд хийморь лундаа бадраах хуар, сахиус, дарцгаа зүүж сүслэн залбирав. Тухайлбал, улаан хэц байрлаж буй урд ба баруун урд зүгт могой, морь жилтнүүд гэх мэт. Овоог анх 1702 он буюу тэр үеийн Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу одоогийн Булган аймгийн Хангал чиглэлийн нутагт “Хутагт ламын хийд” бай-гуулагдсан цагаас Эрдэнэтэй уул хэмээн тахиж, шүтэж иржээ. Сүсэгтэн олон сөнгийн тогоонд идээ цагаагаа өргөж дүүргэлээ. Тахилгын лам нар уул ус савдгийг аргадан номын хур буулгаж, сан, сэржим, даллага айлдав. Намдаг сангийн сэржмийг  “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захи-рал Ц.Даваацэрэн хангай дэлхий, уул усандаа сүсэглэн өргөв. Үүний дараа эдийн дээдийг галд өргөсний дараа мэргэн харваач тэнгэрт дуут сум тавьж ёслов. Энэ үед үйлдвэр, орон нутгийн удирдлага, сүсэгтэн олон тавгийн идээгээ барьж хурайлав. Энэ үеэр Дундговь аймгийн харьяат Монгол улсын манлай уяач Эрдэнэчулууны унаган адууны угшил, Булган аймгийн Орхон сумын 4-р багийн малчин Г.Ганбаатарын сүргээс шарга азарга сэтэрлэж тавьснаар тахилгын ёслол өндөрлөв.  Энэ өдрийн үдээс хойш Хүрэн шандын хөндийд гурван насны хурдан морьдын уралдаан болов. Их насны морьдын уралдаанд 50 шахам хурдан хүлэг шандас сорьсноос Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Т.Нармандахын бор түрүүлж, Сэлэнгийн Цагааннуур сумын уяач Эрдэнэгэрэлийн хүрэн аман хүзүүд-сэн бол Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ё.Бямбацогтын ухаа, Сэлэнгийн Орхонтуул сумын уяач Дорлигийн толин хээр, Ерөө сумын Нямдоржийн бор морь удаалав. Үүний дараа 40-өөд соёолон гарааны зурхайгаас уралдаж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын  уяач  Нямдоржийн  хонгор түрүүлж, “Эрдэнэт” үйлд-вэрийн уяач Ж.Батсайханы хар аман хүзүүдлээ. Харин Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач С.Мөнхбатын шарга, Аймгийн алдарт уяач Д.Баясгалангийн хонгор буурал, Улсын алдарт уяач Дэлгэрбаярын халтар  соёолон айргийн 3, 4, 5-аар давхив. Шүдлэн насны 30 гаруй  хурдан хүлэг тоосоо өргөснөөс Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уяач Ууганбаярын буган халтар түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Х.Манлайбаатарын  хон-гор аман хүзүүдэж, Т.Дүгэрээгийн хонгор гуравт, Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Г.Баянжаргалын цавьдар дөрөвт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Алтангадасын хонгор айргийн тавд хурдалж торгон жолоогоо өргүүлсэн юм.     М.ОДГЭРЭЛ
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %