ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ӨРГӨТГӨЛ -2015

Их бүтээн байгуулалтын шинэ нээлт боллоо

Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөл – 2015 нээлтийн ёслолын ажиллагааны зуны дунд сарын  шинийн 4 –ний ДАШНЯМТАЙ  билэгт сайн өдөр болов.

Нээлтийн ажиллагаанд Монгол улсын ерөнхийлөгч Ц Элбэгдорж тэргүүтэй Ерөнхийлөгчийн тамгын газар,  Их хурал, Засгийн газрын төлөөлөгчид, ОХУ- аас Монгол улсад сугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Азизов Искандер Кубарович тэргүүтэй зочид төлөөлөгчид, Белорус улсаас Монгол улсад  суугаа Бүрэн эрхт элчин сайд Станислав Владимирович Чепурной, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Зөвлөлийн Монголын талын зочид төөлөлөгчид, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Зөвлөлийн Оросын талын зочид төлөөлөгчид, Монгол улсын ерөнхийлөгч П.Очирбат тэргүүтэй Уул уурхайн салбарын ахмадууд, Бизнесийн дээд хэмжээний уулзалтын зочид төлөлөгчид, Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Засаг дарга С.Дангаасүрэн тэргүүтэй Орхон аймгийн ИТХ, ЗДТГ, "Эрдэнэт" үйлдвэр дээр өргөтгөлийн ажилд хамтран ажилласан Их барилгын хэлтсийн зочид төлөөлөгчид, Pадио телевиз, хэвлэл мэдээллийн салбарын зочид зэрэг 200  -аад зочид төөлөлөгчид хүрэлцэн ирсэн байв.

Ёслолын ажиллагааг нээж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц Даваацэрэн үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Өнөөдөр үйлдвэрийн өргөтгөл ашиглалтанд орсноор компанийн хүдэр боловсруулах хүчин чадал жилд 6 сая тонноор нэмэгдэж, Эрдэнэт үйлдвэр жилдээ 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадлыг эзэмших юм. ЗХУ буюу өнөөгийн ОХУ-ын хөрөнгө оруулалтаар Эрдэнэтийн ордыг ашиглалтанд оруулсан нь Монгол улсын нийгэм эдийн засагт ихээхэн хувь нэмрээ оруулсан төдийгүй Монгол дахь та бидний мэдэх хөрөнгө оруулалтын хамгийн сайн жишээ болсноор бид бахархаж явдаг. Эдийн засгийн хүнд үед бид үйлдвэрийн өргөтгөлийг амжилттай ашиглалтанд орууллаа. Цаашид бид дахин олон хөрөнгө оруулалтыг хийж, үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, орчин үеийн шинэ техник технологийг нэвтрүүлж, эдийн засгийн үр ашигтай ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Энэ түүхэн өдрийг бүтээлцсэн уурхайчдаараа бахархаж омогшиж байна. Та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье гэв.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үйлдвэрийн бүтээлч хамт олонд баяр хүргэж хэлсэн үгэндээ “Одоогоос олон жилийн өмнө буюу 34 жилийн өмнө би Эрдэнэт үйлдвэрт ажилтнаар орж,  ачигч машинч засварчин хийж анхны цалингаа авч байсан сайхан дурсамж санагдаж байна.  Төрөлх үйлдвэрийнхээ баярт үйл явдалд оролцож байгаадаа баяртай байна. "Эрдэнэт" үйлдвэр ашиглалтанд орсноос хойш 37 дахь жил дээрээ шинэ бүтээн байгуулалтыг хийлээ. Энд бахархалтайгаар тэмдэглэж хэлэхэд энэхүү өргөтгөлийн ажлыг “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан ажиллагсад, инженер техникийн ажилтнууд гардаж хийсэн нь гайхамшигтай сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Мөн хоёр хөршийн хөрөнгө оруулагчид, бусад орны дэмжлэг туслалцаа их байсан. Дээр нь үндэсний үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийнхэн, орон нутгийн аж ахуйн нэгжийнхэн   идэвхтэй оролцсныг тэмдэглээд, нийт уурхайчиддаа ажлын амжилт сайн сайхныг хүсэв.

"Эрдэнэт" үйлдвэрийн өргөтгөл 2015 нээлтийн ёслолын туузыг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Азизов Искандер Кубарович,  УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ –ын гишүүн М.Батчимэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Эрчим хүчний дэд сайд Д.Зоригт, Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат,  Эрдэнэт үйлдвэр ХХК -ийн Оросын талын төлөөлөгч Халанов В.И, Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн,  “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал  Ц.Даваацэрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Рой И.В нар хайчлав.    

 

Ёслолын ажиллагааны үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн 6 –р сарын 17 –ны өдрийн 99 тоот зарлигийг танилцуулж, доорх нэр бүхий хүмүүсийг төр засгийн шагналаар шагнав. Монгол улсын Аж Үйлдвэрийн  Гавьяат  ажилтан цол тэмдгээр "Эрдэнэт" үйлдвэрийн Баяжуулах фабрикийн төслийн удирдагч, даргын зөвлөх Р.Дэлгэр, БФ-ийн нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч Р.Баяр, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор Барилга засварын цехийн өрлөгчин Н.Амарсайхан, "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Рой И.В, Алтан гадас одонгоор Инженер зураг төслийн төвийн зохион бүтээгч инженер Л.Мөнхцэцэг, Барилга засварын цехийн ерөнхий инженер Макаров В.Н, Хөдөлмөрийн хүндэт медалиар Засвар угсралтын цехийн ахлах мастер Ж.Мэндхүү, Найрамдал медалиар засвар угсралтын цехийн ахлах мастер Бизюмкин Л.Н нар шагнагдаж, их бүтээн байгуулалтад оруулсан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ.  

Н.Гантөгс
Гэрэл зургийг: М.Хатанбаатар

 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %