Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг ашиглалтанд хүлээн авч байгааг тохиолдуулан компанид олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан тэргүүний ажилтнуудыг “Хөдөлмөрийн алдар” хүндэт тэмдгээр шагнах ёслолын үйл ажиллагаа өнгөрсөн пүрэв гарагт “Оюу” танхимд боллоо. Ёслолын үйл ажиллагааг нээж “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу баяр хүргэж үг хэллээ. Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөж, компанийн удирдлагууд шилдэг ажилтнуудад шагнал гардуулав. Ийнхүү Ерөнхий захирлын 6-р сарын 15-ны өдрийн А/351 тоот тушаалаар цех, хэлтсийн 114 хүнийг өргөмжлөл, “Хөдөлмөрийн алдар” тэмдгээр энгэрийг нь мялаасан бөгөөд шагналыг 200 мянган төгрөг дагалдах аж.
Я.Энхтуяа
Гэрэл зургийг: Ц,Алтансүх













































