Орхон аймгийн 2015 оны сурын хар-вааны тэмцээн өнгөрөгч амрал-тын өдрүүдэд Наадмын тал-айд боллоо. Энэ жилийн тэмцээнд 70 гаруй харваач оролц-соны дотор улс, аймгийн мэргэн 6, спортын мастер 25, дэд мастер 4 байв. Тэмцээний тэргүүн байрт Хүдрийн ил уурхайн ажилтан Э.Ганчулуун шалгарав. Дэд, гутгаар байрыг Баяжуулах фабрикийн ажилтан, Улсын гоц мэргэн Л.Отгонбаяр, Эрчим хүчний цехийн ажилтан Ж.Мөнхбаатар нар эзэллээ. Тусгай байрт мөн цехийн ажилтан Ц.Ганхуяг, Монгол улсын гавьяат тамирчин, Спорт ордны үндэсний сурын шигшээ багийн дасгалжуулагч Ш.Даваахүү нар шалгарав. Эмэгтэй харваачдаас спортын мастер С.Шоовдор түрүүлж, удаах байрт спортын дэд мастер Д.Бямбаасүрэн, Э.Болормаа нар шалгарлаа.















