Уралдааны зорилго
Компанийн Бүтээмж–Инновацийн журмын дагуу үйлдвэрлэлийн нэгж хэсгүүдэд техник, тоног төхөө-рөмж, машин механизмуудын найд-вартай ажиллагааг хангах, үргүй сул зогсолтыг багасгах, засвар үйлчилгээний ажилбаруудыг үр дүнтэй, чанартай, аюулгүй гүйцэтгэх, гар ажиллагааг хөнгөвчлөх чиглэлээр ажиллагчдын бүтээлч санал, санаа-чилгыг идэвхжүүлэхийн зэрэгцээ оюуны багтаамж өндөртэй, үр ашигтай төслийн саналыг дэмжин, санхүүжүүлж үйлдвэрлэлд нэвт-рүүлэх.
Агуулга, чиглэл
Компанийн нэгж, хэсгүүдэд аливаа засварын ажлыг аюул эрс-дэлгүй гүйцэтгэх, шинэлэг, хөдөлмөр хөнгөвчилсөн орчин үеийн арга барил, багаж хэрэгсэл ашиглах болон нэвтрүүлэх, эд ангийн ашиглал-тын хугацааг уртасгахад чиглэгдсэн сэргээн засварлах үр дүнтэй саналуудыг хэрэгжүүлэх, ажилчдад орчин үеийн техникийн хөгжлийн чиг хандлагыг таниулах, тэдгээрийг үйлдвэрлэлд ашиглаж сурах, харилцан туршлага мэдээлэл солилцох.
Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болох ямар ч тоног төхөө-рөмжийн хийц, аппарат, хэрэгсэл, иж бүрэн болон хэсэгчилсэн систем, технологийн горим, схем г.м. ашиглаж хийсэн бүтээлч ажил байх. Төслийн саналын бүтээлийг хувь хүн, баг хамт олноор гүйцэтгэж болно.
Уралдаанд:
Баяжуулах фабрик, Хүдрийн ил уурхай, Автотээврийн байгууллага, Засвар механикийн завод, Засвар угсралтын цех, Дулааны цахилгаан станц тус бүр нэгээс доошгүй бүтээл оролцуулах бөгөөд бусад цех, нэгжүүд дангаараа болон хамтарч оролцоно.
Бүтээлд тавигдах шаардлага:
Техник, тоног төхөөрөмж, машин механизмуудын найдвартай ажил-лагааг хангахад чиглэсэн шинэлэг саналд тулгуурласан оюуны багтаамж өндөртэй, эдийн засгийн тодорхой үр ашигтай, техникийн даалгавар, зураг төслийн захиалгын ажлын багтаамж, зардлын төсвийг гаргасан, төсөл хэрэгжүүлэх нөөцийн мэдээллийг багтаасан ажил гүйцэтгэх график төлөвлөгөөтэй байх. Үүнд:
-Үйлдвэрлэлд нэвтрүүлснээр үр ашиг гарах боломжтой,
-Засварын зардал хэмнэх, эдийн засгийн үр ашигтай,
-Тоног төхөөрөмж механизмуу-дын механик болон бусад шалт-гаантай сул зогсолтыг багасгах,
-Бусад цех, хэсэг, нэгжид нэвт-рүүлэх боломжтой.
-Төслийн саналын бүтээлийн танилцуулга материалыг презентаци хэлбэрт оруулж Powerpoint про-граммаар бэлтгэсэн, загвар, танил-цуулгыг сургалт, танин мэдэхүйн зориулалтаар ашиглах боломжтой,
-Схем, зураг, техникийн бичиг ба-римттай (хавтаслаж бэлтгэсэн) байх,
-Төслийн саналын бүтээл (загвар) нь гадаад өнгө үзэмж, хийцийн хувьд бүрэн шийдэлтэй байх.
Сонгон шалгаруулах, дүгнэх:
“Механикжуулалт-2015” урал-даанд оролцох төслийн саналын бүтээлийг шалгаруулалт дуусах өдрөөс 10 хоногийн өмнө буюу 8-р сарын 7-ны дотор уралдааны комисст цаасан болон электрон хэлбэрээр ирүүлж, бүртгүүлнэ.
Төслийн саналын уралдааныг 2 үе шатаар дүгнэнэ.
Эхний шалгаруулалт: Уралдаанд оролцогчдоос бичгээр ирүүлсэн материалд дараах байдлаар үнэлгээ өгнө. Үүнд:
-Техникийн бэрхшээлийн судал-гаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргасан байдал -20 хувь
-Практикт ашиглах боломж -30 хувь
-Эдийн засгийн үр ашиг -20 хувь
-Инновацийн түвшин -30 хувь
2-р шатны болзол хангасан бүтээлүүдэд тухайн төслийн саналын баримт бичгийн боловсруулалтыг сайжруулах, техник эдийн засгийн тоцоо, үр дүн өгөөж, хэрэгжүүлэх арга замыг тодруулах үүднээс мэр-гэжлийн чиглэлийн нарийвчилсан арга зүй, зөвлөмжийг уралдааны комиссын зүгээс гаргаж Бүтээмж –Инновацийн төвөөр дамжуулан бичгээр хүргүүлнэ.
Дараагийн шалгаруулалт:
Оролцогчид уралдааны комис-соос өгсөн арга зүй, зөвлөмжийг хэрэгжүүлж, төслийн саналын бү-тээлийн аман танилцуулгыг 15-20 минутанд хийнэ. Үнэлгээ:
-Техникийн бэрхшээлийн судал-гаа, шинжилгээ хийж дүгнэлт гар-гасан байдал -20 хувь
-Практикт ашиглах боломж -40 хувь
-Эдийн засгийн үр ашиг -20 хувь
-Инновацийн түвшин -20 хувь
Уралдааны комисс төслийн саналын бүтээлүүдийн үнэлгээнд үндэслэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох бөгөөд бүтээлийн зардлаас хамаарч Инновацийн болон Бүтээмжийн сангийн алинаас нь санхүүжилт хийхийг тодорхойлно.
Хөгжлийн хэлтэс. Бүтээмж-Инновацийн төв















