Ж.Ганчимэг: “Эрдэнэт сувилал” цогцолбор зуны турш үйлчлүүлэгч хүлээж авна

“Эрдэнэт сувилал” цогцолбор зуны улиралд ч сувилуулагчдыг хүлээн авч үйл ажиллагаа явуулахаар болжээ. Энэ талаар “Эрдэнэт сувилал” цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэгээс тодрууллаа.

-Манай “Эрдэнэт сувилал” цогцолбор жилийн турш үйл ажиллагаа явуулах чиглэл барин ажиллаж байна. Өнгөрсөн онд 7-р сарын 10 хүртэл ажилласан. Зуны 3 сард зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагч төдийгүй  Орхон аймгийн иргэд, улсын хэмжээнд уул уурхайн салбарт ажиллагчид, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас групп тогтоолгосон иргэдийг сувилах зорилгоор  6, 7, 8-р сард ажиллах юм. Манай  хотод Эрдэнэт сувилалд амарч үзээгүй олон мянган иргэд байна. Тэдэнд ч үйлчилгээгээ үзүүлэхээр зорьж байгаа юм.
-”Эрдэнэт сувилал” брэнд үйлчилгээ бий болгон ажиллаж байгаа гэсэн. Тэр үйлчилгээгээ зуны улиралд үзүүлэх үү?
-Тэгэлгүй яахав. Зуны амрагчид маань Эрдэнэт сувиллын брэнд үйлчилгээг авах боломжтой. Эмийн эмчилгээгүй, хөдөлгөө-нөөр эрүүлжүүлж, өвчлөлийг бууруулах аргыг олон жил үйл ажиллагаандаа нэвтрүүлж хэвшүүлсэн. Нөгөө талаас зэсийг шавар болон парофин эмчилгээнд хэрэглэж байгаа. Мөн зэс бумбыг эмчилгээнд нэвтрүүлэхээр манай Цэнд эмч Өвөрмонголын Хөх хотод мэргэжил дээшлүүлээд ирсэн. Тэгэхээр зэсийг ашиглан хэрхэн эмчилж илааршуулж болдгийг өөрийн брэнд үйлчилгээ болгож байна. Манайх  эмч мэргэжилтнүүдээ сэргээн засах болон уламжлалт эмчилгээний чиглэлээр нарийн мэргэшүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. 
-Саам эмчилгээ хэзээнээс эхлэх вэ?
-Манай Эрдэнэт сувиллын Чулуут саам эмчилгээ энэ сарын 22-ноос эхэлнэ. Зуны дэлгэр цагт хот суурингийнхан эрүүл мэндээ хамгаалах,  бэхжүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс энэ үйлчилгээг явуулдаг. Саам эмчилгээний нэг ээлжинд  60-70 хүнийг хүлээн авна,  хоногийн 28 мянган төгрөгийн төлбөртэй.  Манай саам эмчилгээ 8-р сарын 15-ныг хүртэл ажиллана. 
-Зуны улиралд сувиллын ор хоногийг үр ашигтай байлгах, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхээр зочид хүлээж авах үйлчилгээ үзүүлнэ гэсэн. Энэ талаар?
-Манай үйлдвэр орлого нэмэгдүүлэх, зардал хэмнэх бодлого хэрэгжүүлж байгаа энэ нөхцөлд бид  зуны улиралд  зочид хүлээж авах үйл ажиллагаа явуулна. Орлогоо нэмэгдүүлэн ажилласнаар   ажиллагчдын амрах, сувилуулах ая тухтай орчин  сайжирч, эрүүл мэндийн үйлчилгээний нэр төрөл нэмэгдэнэ. Зуны улиралд нийслэл, бусад аймаг орон нутгаас Эрдэнэт хотод зочлох, уулзалт зөвлөлгөөн хийх байгууллага хүмүүстэй хамтран ажиллаж,  тэднийг  байрлуулах үйлчилгээ үзүүлнэ. Манай ор хоног, хоолны үнэ нийлээд 25-39 мянган төгрөг байдаг. Гаднаас манай хотыг зорин ирсэн гийчид, анги хамт олны уулзалт, сургалт семинарт  оролцогчдыг  байрлуулах  захиалга авч үйлчилнэ. 
 
Я.ЭНХТУЯА
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %