Монгол, Оросын найрамдлын нийгэмлэгийн салбар зөвлөлөөс уриалж байна

Монголын ард түмэн түүн дотроос Эрдэнэтчүүд, “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн ажиллагчид ИТА бидний сэтгэлд дотно Украйн улс, зүүн Украйны нутаг дэвсгэрт иргэний дайны гал дүрэлзээд жил гаран боллоо. НҮБ-ийн албан ёсны мэдээгээр Домбасст  7000 орчим жирийн  иргэн амь насаа алдсаны дотор, 200 гаруй нь бага насны хүүхэд байгаа аж.  Дайнд хамгийн их сүйрэл амссан энэхүү бүс нутагт  15000 гаруй хүн шархдаж тахир дутуу болоод байна. Украйны аж үйлдвэрийн бүс болох Домбасс муж, Донецск, Луганск хотуудын  дэд бүтэц юу ч үгүй  эвдэрч тус нутагт  гамшиг болж буйг  НҮБ хүлээн зөвшөөрч дайныг зогсоохын тулд бүхнийг  хийж байгаа ч дайн үргэлжилсээр байна. 
Домбасс нутаг, Украйн улс яагаад бидний сэтгэлд ойрхон байдаг вэ гэвэл манай улсын  аж үйлдвэр, уул уурхайн салбарт, ялангуяа  “Эрдэнэт” үйлдвэр, хотын бүтээн байгуулалтанд Домбасс нутаг, Украйны олон арван мэргэжилтэн оролцож, тэнд үйлдвэрлэсэн техник тоног төхөөрөмжийг ашиглаж байлаа. Мөн Донецск, Луганск, Мариупаоль (Жданов), Кривой-Рог, Киев,  Харьков  зэрэг хотод төгссөн олон монгол залуус, уул уурхайн салбарт амжилттай ажиллаж явна. Зөвхөн “Эрдэнэт” үйлдвэр, хотод л гэхэд Киев, Донецск, Одесса, Терновск, Кривой Рог, Запорожье, Мариупаоль (Жданов), Львов, Харьков  хотод их дээд сургууль төгссөн 100 гаруй хүн  ажиллаж амьдарч байна. 
Саяхан Улаанбаатар хотноо Украйны зүүн бүс нутагт гарсан дайнд сэтгэл зовнисон хүмүүс, ЗХУ Украйнд их дээд сургууль төгсөгчид “Новороссия-андууд” нийгэмлэг байгуулж,  хү-мүүнлэгийн сүйрэлд нэрвэгдээд байгаа Дом-бассын жирийн иргэдэд туслах хандивын аян өрнүүлж, тусламж эхнээсээ  хүргэгдсэн байна. Энэ санаачилга, сайн үйлсийн аянд Эрдэнэтчүүд, “Эрдэнэт” үйлдвэрийнхэн та бүхнийг идэвхтэй оролцохыг  уриалж байна. Зовох цагт нөхрийн чанар танигддаг. Төрөлх үйлдвэрийн маань бүтээн байгуулалт, боловсон хүчнийг бэлтгэхэд үнэлж баршгүй  хувь нэмрээ оруулсан ард түмэнд туслах нь  та бидний хүн чанарын илрэл болох билээ
“Новороссия-андууд” нийгэмлэгийн үйл ажиллагаатай Facebook-ийн “Друзья Ново-россия” бүлгээр танилцана уу? 
Хандивын данс:  ХААН БАНК 5111187894 
Утас: 89271433, 96002268
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %