ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН НИЙТ АЖИЛЧДАД

“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай”
 
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилтан та ажил хөдөлмөр эрхлэх үедээ тус компанид мөрдөгдөж буй Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, ХАБЭА-н удирдлагын тогтолцоонд заагд-сан эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллахаас гадна ХАБЭА-н дотоод нийтлэг дүрмийн ажилтан хүний эрх үүрэгтэй холбоотой зүйл заалтуудыг чанд биелүүлж, хэрэгжүүлэн ажил-лах үүрэгтэй.  
Даалгавраар өгөгдсөн ажил үүргийг хийж гүйцэтгэхдээ тухайн даалгаврыг өгсөн шууд удирдах инженер-техникийн ажилтан (меха-ник, цахилгаанчин, мастер, хэсгийн дарга болон бусад) болон ажлыг гүйцэтгэх гэж байгаа ажилтан та ажлын байран дахь эрсдэлийг урьдчилан хянаж, шалгаж, үнэ-лэх, ажлыг зөв дэс дарааллаар гүйцэтгэхийг нэн тэргүүнд баримт-лан ажиллаж хэвших хэрэгтэй. 
Эрсдэлийг урьдчилан харснаар ажилтан та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг осол эндлээс урьдчилан сэргийлж, үйл ажиллагаагаа хэвийн, үр дүнтэй гүйцэтгэх юм.
Үйлдвэрлэлтэй холбоотой гарч буй  осол,  гэмтлүүдийн  ихэнх хувийг:
-Ажилтан нь ажлын байран дээрээ ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй, өөрсдийн хайхрамжгүй байдал,
-ХАБЭА-н хангалттай бус мэдлэг, дадал, чадвартай, мөн ажилдаа хандах зөв хандлагыг бүрдүүлээгүй буюу ХАБ-ын дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлүүд эзэлж байна.
Хөдөлмөрийн харилцаатай хол-боотой гэмт хэрэг, зөрчлийг хууль хяналтын байгууллагаас шалгахдаа хууль, журмын заалтыг баримтлан явуулдаг. Хууль, эрх зүйн зарим заалтуудаас дурьдвал:
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлд: “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна” 
“Хөдөлмөрийн аюулгүй бай-дал, эрүүл ахуйн ажилтан нь ажил олгогчийн шууд удирдлаганд ажил-лаж, түүний өмнө ажлаа бүрэн хариуцна”
Монгол улсын Эрүүгийн хуу-лийн тусгай ангийн 138 дугаар зүйлд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан, амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол хорих ял шийтгэхээр зааж өгчээ.
Эдгээрээс дүгнэхэд ажил олгож байгаа инженер техникийн удирдах ажилтан та ХАБ-ын дүрэм, журмыг өөрөө болон ажилчдаар сахиулах үүргийг хүлээсэн байна. Ажил хөдөлмөр эрхэлж буй иргэн, ажилтны эрх үүргийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлд тусгайлан зааж өгсөн.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭА-н бодлого, 5А зарчим, ХАБЭА-н дотоод нийтлэг дүрэм, тухайн ажлыг гүйцэтгэх үед дагаж мөрдөх дүрэм, заавар, технологийн горимыг мөрдөн, хэрэгжүүлж, өөрийгөө болон бусдыг учирч болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллана уу.
Осол эндэлгүй, хөдөлмөрийн харилцааны гэмт хэрэг, зөрчилгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хэвийн нөхцөл хангасан хамт олон болж ажиллахыг хүсч энэхүү зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна. 
 
“Эрдэнэт” үйлдвэрийн Гэрээт цагдаагийн 
хэлтэс
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %