Орхон аймагт Харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 40 жилийн ойн хүрээнд Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж буй Монголын цахилгаан холбоо, Мэдээлэл холбооны сүлжээ, Радио телевизийн сүлжээ, Монгол шуудан компани, Мобиком корпораци, Скайтел, Юнител зэрэг харилцаа холбооны байгууллагуудын дунд спортын гурван төрлөөр тэмцээн явагдав. Манай үйлдвэрийн Холбоо мэдээллийн технологи ба автоматжуулалтын цехийн Д.Баярмагнай ахлагчтай Холбооны хэсгийн хамт олон гар бөмбөгийн тэмцээнд II, сагсан бөмбөгийн төрөлд III, шатраар тусгай байр эзлэн багийн нийлбэр дүнгээр 11 байгууллагаас дэд байрт шалгарсан амжилтаар мэргэжлийн баяраа угтаж байна.
Т.БАТЧУЛУУН















