д.Мөнх-эрдэнэ: “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагчид татварын буцаан олголт 1 тэрбум гаруй төгрөг авах ёстой

Орон сууц худалдан авсан, хувийн байшин босгосон, их дээд сургуулийн төлбөр бэлнээр төлсөн иргэд мөнгөнийхөө òîäîðõîé хувийг буцаан авах боломжтой байдаг. Энэ жил хувь х¿ний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж, татварын буцаан олголт авахаар материалаа бүрдүүлж өгсөн  “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагчдад хүлээлт  үүсээд  байна. Өмнө жилүүдэд татварын буцаан олголтын мөнгө  ажиллагчдын дансанд  3, 4-р сард ордог  байсан  бол энэ удаа зун дундаа орж байхад сураггүй хэвээр. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагчдаас бусад иргэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөө хэдүйн эдэлжээ. Үйлдвэрийн ажиллагчдын татварын буцаан олголт яагаад удааширч буй талаар Орхон аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.     

-Татварын буцаан олголтыг 2015 оны төсөвт 2,1 тэрбум төгрөгөөр баталсан. Ипотекийн 8 хувийн зээл олгож эхэлсэнтэй холбоотой манай аймгийн зээл авч буй иргэдийн тоо эрс өссөн. Үүнээс шалтгаалаад татварын буцаан олголт 2,6 тэрбум төгрөгт хүрсэн. Гүйцэтгэлээ хянаад үзэхээр хамгийн өндөр мөнгөн дүнтэй нь “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагчид 1 тэрбум гаруй төгрөгийн буцаан олголт авах ёстой. 2015 оны төсөвт баталсан мөнгө нэгэнт хүрэхгүй учраас хамгийн өндөр мөнгөн  дүнтэй, хамгийн сүүлд материалаа ирүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид татварын буцаалтаас хоцорсон байгаа. Аймгийн бусад иргэдийн татварын буцаан олголтыг арилжааны банкууд руу цаг хугацаанд нь шууд шилжүүлсэн. Төрийн санд татварын буцаалтын үлдэгдэл 600 гаруй сая төгрөг бий. Үүнийг эхний ээлжинд аваад ажиллагчдадаа өгч байх юм уу гэсэн саналыг “Эрдэнэт” үйлдвэрт тавьсан боловч таллаж аваад нэг хэсэгт нь тараахаар үлдсэн хүмүүс нь хэл ам гаргана, төсвийн тодотголын дараа нэг мөсөн авъя гэсэн хариу өгсөн тул өнөөдрийг хүртэл хойшиллоо. 6-р сарын 11-нд болох аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцэнэ. Татварын буцаан олголтын зөрүү 534 сая төгрөгийг хурлаар оруулж  батлуулаад “Эрдэнэт”  үйлдвэр  рүү 6-р  сарын 12-нд шилжүүлэх юм. 

М.ОДГЭРЭЛ

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %