Эрдэнэтийн уушгийг устгаж эхлээ юу даа

Эрдэнэт хотыг бүтээн босгосон 40 жилийн тэртээ Монгол-Оросын барилгачин залуус, монгол, оросын интернационал бригадууд, 37 жилийн тэртээ ашиглалтанд орсон “Эрдэнэт” үйлдвэрийн анхдагчид, “Найрамдал-Дружба” экипажийн залуучууд “коммунист субботник” хэмээх их хөдөлгөөнд хамрагдан амралтын өдрүүдэд Эрдэнэтийн төв зам дагуу тарьсан анхны моддыг харах бүрийд энэ хотын анхдагчид, илгээлтийн эздийн дурсамж сэргэж, сэтгэл тэнийдэг юм. Модод удаан ургадагийн адил урт насалж, жил бүрийн хавар цэцэг навчсаа дэлгэн хүмүүний сэтгэлийг баясгаж, орчин тойрныг ногоон өнгөөрөө гоёж, агаар мандалыг цэвэршүүлэн тухайн орон нутгийн оршин суугчдын эрүүл мэндийг тэтгэдэг увдистай. Хотын цэцэгжүүлэлтийг хүмүүс л бий болгодог. Гэтэл нэг хэсэг хүмүүсийн бүтээж, олон жил усалж тордон гайхамшиг болгосон ногоон байгууламжийг нөгөө хэсэг нь устгаж үгүй хийж буй эмгэнэлт дүр төрхийг бид сүүлийн жилүүдэд Эрдэнэтэд харж байна.

Барилгачдын талбайгаас Хивсний үйлдвэрийн урд уулзвар хүртэлх замын хоёр талаар сагсайж, энэ замаар авто машинаар зорчин яваа хүн бүрийн нүд харааг булаан сайхан сэтгэгдэл төрүүлдэг байсан 40-өөд жилийн настай моддыг өмнө байсан төрхөөр нь эхлээд бүгдээрээ харцгаая. Үргэлжлүүлээд өнөөдрийн “хэлмэгдсэн” моддын “уйлж” буй төрх байдлыг бас харцгаая. Эдгээр моддын оройн хэсгийг дэндүү хайр найргүй тайрчээ. Хүнээр бол толгойг нь тас цавчсан мэт эвгүй сэтгэгдэл төрүүлнэ. Салаа мөчрүүдийг нь дахин ургуулахгүй гэж ногоон будаг нялсан ч харагдана. Цагаан хөвөн хаях “өвчнөөс” сэргийлж буй гээд 2 жилийн өмнө эдгээр модны мөчрүүдийг тайрч мулзалж орхисныг бид мэднэ. Тэр үед ”хайран мод” гэж хүн бүхэн дуу алдаж байсан. Төдхөн тайруулсан мөчир салаа нь ургаад эхлэхээр “За даа, олон жил ургасан модыг ингэх учиртай юм байлгүй дээ, цаашид мөчир нь жигд ургаад эхлэхээр улам сайхан болох биз. Мэргэжлийн байгууллага, хүмүүс судалж мэдээд, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайралт хийсэн байх” хэмээн тайвширсныг санаж байна. Энэ моддын анхны тайралтыг Эрдэнэт хотын анхдагчид, байгальд хайртай хүн бүхэн ийнхүү гар, хөлөө тайруулж байгаа мэт эмзэглэн харж байсан. Гэтэл ийм тайралтыг 2015 оны хавар дахиад хийлээ. Өмнө нь тайрсан моддыг энэ жил дахин тайрч бүр ч хэлбэр дүрсгүй, өндөр нам болгочихож. Яг л хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг санагдуулам. Монголын оюуны сор болсон хүмүүсийг хүйс тэмтэрч байсан 1937 оны хэлмэгдүүлэлт өнөөгийн нийгэмд дахин давтагдах ёсгүй гэсэн санааг илэрхийлэн тэр жил Гендирекцийн урд талбайд үндэсгүй, өндөр нам хувхай моддыг авчирч газар суулгаж билээ. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдийн түүх сайн судалсан, уншсан хүмүүс, тэр жилүүдэд хэлмэгдсэн хүмүүсийн ах дүү, үр хүүхэд энэ талбайд хоромхон саатахдаа зүрх нь өвдөж, сэтгэлийнх нь шарх хөндүүрлэдэг ч байсан байж магадгүй. Яг ийм сэтгэгдэл төрүүлэм түр төрх өнөөдөр дээрх зам дагуу бий болсон байна. Барилгачдын талбайгаас Хивсний үйлдвэрийн урд хүртэлх зам туулах бүрт энэ хотын анхдагчдын сэтгэл тавгүйтэж “хайран мод” хэмээн өөрийн эрхгүй дуу алдан харамсаж байна. За тэдний эмзэглэл яамай гээд тоодоггүй юм гэхэд Эрдэнэт хотын иргэдийн амьсгалах агаарт ихээхэн хүчилтөрөгч хандивлаж буй 40 жилийн настай дээрх модод энэ хотын уушиг юм шүү дээ. Хотын уушгийг зориудаар устгаж, үгүй хийж буй төрх байдлыг эдгээр зурагнаас сайн хараарай. Тэгэхээр танд нэг бодол төрөх вий. Тэр бодол саналаа Та Эрдэнэт хотын Ногоон байгууламж, цэцэгжүүлэлтийн албанд заавал хүргээрэй. Орхон аймгийн төр, захиргааны байгууллага иргэн Таны саналыг 7035-3511 дугаарын утсаар өдөр бүр хүлээн авч байгаа. Энэ хэлмэгдсэн моддыг хараад надад ямар бодол төрснийг дээр бичлээ. Харин иргэн Танд ямар бодол төрж байна?  Эрдэнэт хотын уушгийг нэмж устгуулахгүй байхыг хүсвэл Та дээрх утас руу заавал залгаж, саналаа хэлээрэй.

Эрдэнэтэд ирсэн зочдыг угтаад хотын төв рүү орж ирэхэд дээрх зам дагуу ногоон байгууламж үнэндээ бахархал төрүүлдэг байсан. Гэтэл одоо “Та их хэлмэгдүүлэлтийн өлгий нутаг руу орж ирж байна шүү” гэх бодол төрүүлэхээр болсныг  та зургаас харлаа. Цэвэрхэн хотын цэмцгэр төрхийг бүрдүүлдэг Эрдэнэтийн үүд хэсгийн ногоон байгууламжийг Ногоон байгууламж, цэцэгжүүлэлтийн албаны нөхөд ийм муухай болгочихож. Үнэхээр хайран санагдаж байна. Дахиж хэзээ ч ургахааргүй болсон, хувхайрсан мод тэдгээрийн дотор олон байна. Тэр моднууд “хэлмэгдүүлэлт”-ийн гарын ая даахгүй үхсэн бололтой. Амьд организм юм чинь арга ч үгүй биз дээ.

 

 

 

 

 

Ж.ОЮУН 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %