нд тохиохтой холбогдуулан Баяжуулах фабрикийн залуус эрдэнэт хүний амь аврах цус хандивлах аян зохион байгуулав. Уг аяныг тус цехийн Залуучуудын холбоо санаачлан өрнүүлсэн бөгөөд өнгөрсөн лхагва гарагт 20 гаруй залуу 8 литр орчим цусаа бусдын эрүүл мэндийн төлөө бэлэглэжээ. Өөрөөр хэлбэл цусны банк хүн тутмаас биеийн жингээс нь хамаарч 350-400 мл цус авдаг ба энэ нь 3-4 хүний амийг аварна гэж үздэг байна. Тэгвэл манай Баяжуулах фабрикийн залуус 80 хүний амийг аврах цус хандивлажээ. Энэ үйл ажиллагаанд хүндэт 10 донор оролцож цусаа бэлэглэхийн ач холбогдол хийгээд донор хүний эрүүл мэнд ямар байх ёстой, биеэ хэрхэн чийрэгжүүлэх талаар зөвлөлгөө өгч ярилцлага өрнүүллээ. Тэдэн дунд хамгийн их буюу амьдралынхаа турш 85 литр цус бэлэглэсэн Б.Туул гэж эмэгтэй байв. Цус цуглуулах аянд Баяжуулах фабрикийн залуус хамгийн түрүүнд санаачилга гарган оролцож байгаад Улаан загалмайн нийгэмлэг талархсанаа илэрхийлсэн юм. Одоогоор Орхон аймгийн хэмжээнд 70 орчим донор бүртгэлтэй байдаг аж.
М.ОДГЭРЭЛ















