Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн VIII бага хурлыг зохион байгуулах комисс өнгөрсөн мягмар гарагт хуралдаж, МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооноос ирүүлсэн зөвлөмжийг хэлэлцсэн байна. Энэ үеэр VIII бага хурлыг 6-р сарын 19-ний өдөр хуралдуулахаар хойшлуулж, ҮЭ-ийн холбооны даргад нэр дэвшигчийг бүртгэх журмын 2.1.5 дахь шалгуурыг хэрэгсэхгүй болгон ҮЭ-ийн гишүүн бүр нэрээ чөлөөтэй дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж өрсөлдөхийг зөвшөөрөв. Нэр дэвшигчийг 6-р сарын 10-ны 08.00 цагаас 17-ны өдрийн 16.30 цагийн хооронд бүртгэхээр шийдвэрлэлээ. ҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн гишүүдийн хурлыг 6-р сарын 12-ны өдөр хуралдуулж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны дүрмийн шинэчилсэн төсөлд гишүүдийн саналыг нэгтгэн VIII бага хурлаар хэлэлцэхээр болов. Мөн Баяжуулах фабрикийн ҮЭ-ийн хороог 6-р сарын 10-ны дотор тайлан сонгуулийн хурлаа хийж, бага хурлын төлөөлөгчөө сонгохыг үүрэг болгожээ. Хүдрийн ил уурхайн ҮЭ-ийн хороо бага хурлын төлөөлөгч сонгох хуралдаа VIII бага хурал зохион байгуулах комиссын гишүүнийг оролцуулаагүй, квотоос илүү төлөөлөгчдийг нэрсийн жагсаалтаар гаргасан, хурлын тэмдэглэл нь зөрчилтэй гэж үзсэн тул хурлын төлөөлөгчөө квотын дагуу сонгох хурлыг 6-р сарын 5-ны дотор хийхийг үүрэг болголоо.
Үйлдвэрчний эвлэлийн VIII бага хурал 6-р сарын 19 хүртэл хойшлов
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















