Г.БАТМӨНХ: “Эрдэнэт” үйлдвэр ундны усны үнийг тогтоодоггүй

Эрдэнэтчүүдийн ундны усны үнийн талаар үйлдвэрийн Эрчим хүчний цехийн дарга Г.Батмөнхтэй ярилцлаа. 

Таны ажил өндөр үү. Сайхан өвөлжиж байна уу?
-Өө өндөр. Өнөтэй дулаахан өвлийн буянг эдэлж сууна.
 
Малчин хүний амнаас сонсох хариу байна даа.?
-Өвөл нь урин бол ус, цахилгаан, дулаан гээд хүний хэрэглээний гол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зардал багасдаг гэсэн утгаар л хэллээ.
 
Харин ч усны үнэ нэмэгдлээ гэсэн яриа байгаа. Энд та ямар тайлбар хийх вэ?
-Харин тийм ээ.”Эрдэнэт” үйлдвэр усныхаа үнийг нэмлээ гэсэн ташаа мэдээлэл яваад байна.
Тэгэхээр усны үнэ нэмэгдээгүй гэсэн үг үү?
-Нэмэгдсэн. Гэхдээ усны үнийг хэдээр тогтоохыг “Эрдэнэт” үйлдвэр мэдэхгүй.
Тэгээд хаанаас  мэдэж усны үнийг тогтоох уу?
-Хот суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл мэднэ.
Энэ зөвлөлөөс усны үнийг нэмсэн гэж ойлгож болох уу?
-Зөвхөн энэ зөвлөл ч биш. Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар гэх мэт олон байгууллагын оролцоотой шийдвэр гардаг.
“Эрдэнэт” үйлдвэр усны үнэ нэмээгүй. Эрх бүхий газрууд хэлэлцээд усны үнэ нэмэгдсэн гэж ойлголоо.Тэгвэл үнэ нэмэгдэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн оролцоо бий юу?
-“Эрдэнэт” үйлдвэрийн оролцоо гэхээсээ ус түгээх, хангах үйл ажиллагаанд зарцуулах зардал нь үнэ нэмэх нэг үндэслэл болно.
“Эрдэнэт” үйлдвэрийн зардал гэдэг нь танай цехийн зардал биз дээ.?
-Тийм. Ус олборлох,түгээх, хангах тусгай зөвшөөрөл  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэр дээр, үйл ажиллагааг  хариуцдаг нэгж нь манай цех.
Тэгэхээр хэдийг зараад хэдийг олох нь таны мэдлийн асуудал болж байна уу?
-Эхлээд би нэг тайлбар хэлье. Эрдэнэт хотыг хангах хэмжээний ус олборлоход ямар хэмжээний зохистой зардал гаргах ёстой вэ гэдгийг дээр хэлсэн зохицуулах зөвлөл хянаад дээр нь ийм ашиг олоход танай компанийн хувьд болно гэсэн зарчмаар үнэ тогтоодог. Гэтэл саяхны тогтоосон үнээр бол манай цех ус түгээх, бохир ус татан зайлуулахад гарсан, зардлынхаа 92 хувийг хаахаар байна. Өөрөөр хэлбэл 8 хувийн алдагдалтай байхаар үнэ батлагдсан гэсэн үг. 
Таны тайлбарласан үнэ тогтоох зарчим үйлчилсэнгүй бололтой. Тийм үү.?
-Харин тийм. “Эрдэнэт” үйлдвэрийг үндсэн үйл ажиллагааныхаа ашгаас ус түгээхэд гарсан алдагдлаа нөх гэсэн байдлаар шийдвэрлэсэн. Энэ 8 хувийн алдагдал  нь нийт 1,8 тэрбум төгрөг болж байгаа. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт” үйлдвэр маань ийм хэмжээний мөнгийг ус болгоод хүмүүст зүгээр тараагаад өгч  байна гэсэн үг. 
Ямар хугацаанд хэлэлцэж гарсан шийдвэр вэ?
-2011 оноос хойш л усны үнэ нэмэх талаар яригдсан. 2014 оны 12 сард шийдэж, 2015 оны нэг сарын 1-нээс шинэ үнийг мөрдөх болсон юм.
2011 онд мөрдөж ирсэн усны үнэ 2015 онд хэдэн хувь өсөв?
Цэвэр усны үнэ 13 хувь, бохир усны үнэ 47 хувь. Үнэнээр нь яривал нэг тонн цэвэр ус 570, бохир ус 400 төгрөг болсон.
Тэгэхээр нэг литр ус хэдэн төгрөг гэсэн үг вэ?
-Ердөө 57 төгрөг ш дээ. Гэтэл хүмүүс дэлгүүрээс нэг литр усыг хэдэн төгрөгөөр авдаг билээ. Түүнийгээ асгаад байдаггүй биз дээ. Ер нь хямдхан юмыг л гамгүй хэрэглэдэг. Тиймээс усаа гамтай хэрэглэдэг болохын тулд яах ёстой вэ гэдгийг эндээс ойлгох байх.
                                                                                                               
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн
Д.ҮҮРИЙНТУЯА: Хэмнэлтийн 105 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зарцуулна
С.НАРАНЧИМЭГ: “MNS 70142023” стандарт нэвтэрснээр эмч, сувилагч, ажилчдын тусламж, үйлчилгээний чанар сайжирна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %