О.ДЭЛГЭРМАА: “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн 3-р ээлж 14 хоногтой

Хүүхдийн амралт эхэллээ. “Найрамдлын Эрдэнэс” зуслангаа бүтэн жил санасан хүүхдүүд ээлжүүдийн онцлогийн талаар хийгээд төлбөрийг сонирхож буй болов уу. Энэ талаар зуслан хариуцсан мэргэжилтэн О.Дэлгэрмаагаас тодрууллаа.    

-“Найрамдлын Эрдэнэс” зус-лангийн үйл ажиллагаа эхлэх бэлтгэл хэр хангагдсан бэ? 
-Зуслангийн хөтөлбөр, үйл ажил-лагааны чиглэл бүгд гарсан. Өнгөрсөн долоо хоногт зусланд ажиллах багш, ажилтнуудаа сонгон шалгаруулсан. Одоо багш нараа хөтөлбөр, үйл ажиллагаанд мэргэшүүлэх, мэдлэг олгох, чадваржуулах бэлтгэл үргэл-жилж байна. Зуслангийн мате-риаллаг баазын хувьд компанийн хэмнэлтийн бодлогод нийцүүлэн нэн шаардлагатай хэсгийг “РСЦ”-ийнхэн засварлаж байна. Хоол үйлдвэрлэл явуулж буй газар эрүүл ахуйн талаас номер нэг байх ёстой учраас гал тогоонд бүрэн засвар орсон. Амрагч хүүхдүүдэд өөр өнгө төрх үзүүлэхийг зорьж байна. 
-Энэ сарын 13-наас эхний ээлжийн амрагчдаа хүлээн авах юм байна. Ээлжүүдийн онцлогийн талаар...? 
-Ээлж бүр өөрийн гэсэн онцлог-той учраас хүүхдүүд сонгож амрах боломжтой. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бид насны ангил-лыг зохицуулж чадсан. Эхний 2 ээлжинд 6-13 насныхан, 3, 4-р ээлжинд 14-16, таваас долдугаар ээлжинд 14-18 насны хүүхдүүд хамрагдах юм. Эхний ээлжийн хөтөлбөр “Ногоон гэрэл, цагаан гарц” сэдвийн хүрээнд явагдана. Сүүлийн үед зам тээврийн ослоор маш олон хүүхэд эндэж байгаа учраас бид энэ сэдвийг сонгосон. Энэ ээлжинд бид Аймгийн Цагдаагийн газ-рын Зам тээвэр, хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан тасгийн-хантай хамтарч ажиллана. 2-р ээлжинд “Миний сурах 21 ур чадвар” сэдвээр  хүүхдэд  амьдрах  чадвар  олгох  чиглэлд  түлхүү  анхаарна. Харин 3-р ээлжээр “Миний наадам-Алтан шагай” сэдвийн хүрээнд монгол ахуй, тоглоом наадгайн өв соёлыг хүүхдүүдэд эзэмжүүлж хөгжүүлэх  юм. 3-р  ээлжийн  бас нэгэн онцлог нь 14 хоногтой. 
-14 хоногийн амралтыг анх удаа зохион байгуулж байгаа байх, тийм үү? 
-Тийм. Жил бүрийн амрагч хүүхдүүдийн санал хүсэлт, тэдний сэтгэл ханамжийн судалгаанд тулгуурлан, үйлдвэрийн онцлогт тааруулан 14 хоногийн амралтыг зохион байгуулж туршихаар болсон. Амрагч хүүхдүүд 7 хоногийг 10 болгох санал тавьдаг. Гэтэл үйлд-вэрийн ажиллагчдын автобус хүүх-дүүдийг амралтын өдөр зөөдөг учраас 10 хоног болгох боломжгүй. Тиймээс 3-р ээлжинд 14 хоно-гоор хүүхдүүдэд бэлэг баръя гэж шийдсэн. 4-р ээлж “Би монго-лоороо гоёдог” сэдвийн хүрээнд явагдахаас гадна англи хэлний вакум сургалттайгаараа онцлог. 5-р ээл-жээр “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа” уриан дор хөтөлбөр хэрэгжүүлнэ. Манай үйлдвэрийн хамтын хариуцлагын хүрээнд бай-галь орчныг хамгаалах талаар мэд-лэг, мэдээлэл түгээх элч бэлтгэдэг. Бид “Эх орон 36” хөтөлбөрийг 6-р ээлжинд хэрэгжүүлнэ. Ноднин бид Хялганатын Монгол улсад ганц байдаг усан цэргийн ангитай хамтран хүүхдэд тэсвэр хатуужил, бэрхшээл даван туулах чадвар олгох хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн. Энэ жил мөн ангитай хамтарч хүүхдүүдийн эх  оронч үзэл сэтгэлгээг хөгжүүлэх, цэргийн үүрэг, улс орны бахархал, энхийн үйл ажиллагааны талаар таниулна. Онцгой байдлын алба, Цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн нийгэмлэгээс сургалт явуулна. Эх оронд чи хэрэгтэй болсон цагт яаж хувь нэмрээ оруулах юм. Онцгой байдлын үед, эмнэлгийн анхны тусламж хэрэгтэй тохиолдолд хүнд хэрхэн туслах мэдлэг дадал олгох юм. Хүүхдээс маш их идэвх шаардсан сонирхолтой ээлж. Өмнө нь туршсан, энэ жил улам сайж-руулж хэрэгжүүлнэ. 7-р ээлж  “Миний  ирээдүй  миний  зүтгэлээс”  сэдвээр  явагдана. Бид Монголын оюутны холбоотой хамтран өнөөдөр Монголд ямар ажлын байр эрэлт хэрэгцээтэй байгааг статистик су-далгаан дээр үндэслэн өсвөр насны хүүхдүүдэд мэргэжлээ зөв сонгож бэлтгэхэд тусална.
 
 Таны бие, эрүүл мэнд хүссэн мэргэжилд тань тохирох уу. Сонгох мэргэжилд ямар ур чадвар хэрэгтэй, ажил дээр гараад юу шаардагдах талаар оновчтой мэдээлэл өгнө.   Янз бүрийн мэргэжлийн өртөөгөөр хүүхдүүд өөрсдөө аялж судлах юм. 
-Зуслангийн төлбөр хэдээр тогтоогдсон бэ? 
-Долоо хоногийн төлбөр 154 мянган төгрөг. Амрах хугацааны гэнэтийн ослын эрсдэлийг тооцоод “Тэнгэр” даатгалтай хамтран ажиллаж байгаа. Гэнэтийн ослын даатгал 1000 төгрөг. Ингээд нийт 155 мянган төгрөгийн төлбөртэй. Харин 14 хоногтой наадмын ээлж 310 мянган төгрөгийн төлбөртэй. “Найрамдал” зуслантай харьцуула-хад үнэ 15 хувиар бага тогтоогдсон. Бусад хөдөө орон нутгийн зуслантай ижил түвшинд байгаа. 
-Цех, хэлтсүүдэд хүүхдийн зус-лангийн эрхийн бичиг тараагдсан уу? 

 

-Энэ долоо хоногт эрхийн бичиг хэвлэлтээс гарч бэлэн болно. Хүний нөөцийн менежерүүд цех, хэлтсийн-хээ ажиллагчдын амрах хүүхдүүдийн захиалгыг аваад эхэлсэн. Мөн “Най-рамдлын Эрдэнэс” зуслангийн бор-луулалт хариуцсан арга зүйчтэй 99361802 дугаарын утсаар холбогдоод амрах эрхийн бичиг авах боломжтой. 
 М.ОДГЭРЭЛ
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %