“Энэрэл” төвийн хүүхдүүд мөрөөдлийн аялалд гарлаа

     “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, ерөнхий захирлын 1-р орлогч Рой И.В., нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа болон цех хэлтсийн удирдлагууд тус үйлдвэрийн харьяа “Энэрэл” төвөөр өнөөдөр зочилж, хүүхдүүдэд бэлэг гардууллаа. Авъяаслаг хүүхдүүд үйлдвэрийн удирдлагуудад урлагийн тоглолтоо сонирхуулав. Энэ үеэр “Энэрэл” төвийн сурагч Г.Оюундарь, Т.Сувд-Эрдэнэ нарт Хүүхдийн төлөө үндэсний төвийн “Авъяас” алтан медалийг гардууллаа. Өнгөрсөн жил тус төвийн хүүхэд бүрт 200 мянган төгрөгтэй хадгаламж нээлгэсэн бол энэ удаа жил бүрийн хүүхдийн баяраар “Энэрэл” төвийн хүүхэд тус бүрийн хадгаламжинд 200 мянган төгрөг хийх тушаал гаргаснаа Ерөнхий захирал Ц.Даваацэрэн дуулгасан. Тус төвийн хүүхдийн “Хөдөлмөр” зуслангийн хүүхэд амрах боломжгүй болсон хуучин байшингуудыг нурааж шинээр 10 байшин барьж байгуулах ажлыг цехүүдэд хуваарилсан бөгөөд энэ сарын 20-нд ашиглалтанд оруулж багачуудыг ая тухтай амрах орчин нөхцөлөөр хангах үүрэг өгчээ. Энэ өдрийн үдээс хойш “Эрдэнэт” үйлдвэрийн харьяанд үйл ажиллагаагаа явуулдаг тус төвийн хүүхдүүд Улаанбаатар хот руу “Мөрөөдлийн аялал”-д мордсон юм. Тэд үйлдвэрийн зардлаар Үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглож, “Чингис хааны хөшөөт” цогцолбор, Үндэсний түүхийн музейд зочилж хүүхдийн баярыг мартагдашгүй дурсамжаар дүүрэн өнгөрүүлэх аж. Өнөөдөр 4-13 насны 41 хүүхэд энэ төвд амьдарч байгаа бөгөөд тэднийг “Мөрөөдлийн аялал”-д гарахын өмнө Баяжуулах фабрикийн дарга Д.Эрдэнэцогт хүүхэд бүрт халаасны мөнгө, гарын бэлэг гардуулж аян замдаа сайн явахын ерөөл өргөв.

 

 

 

 

Сэтгүүлч: М.Одгэрэл

Фото: А.Баясгалан

 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %