Гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлага” сэдэвт Орхон аймгийн нэгдсэн зөвлөлгөөн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хүүхдийн ордонд боллоо. Уг зөвлөлгөөнийг Орхон аймгийн ЗДТГ, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Гэр бүлийн ордон, Гал голомт үндэсний хөдөлгөөний Орхон аймаг дахь салбар хүрээ хамтран зохион байгуулсан бөгөөд нээлтэнд Орхон аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд оролцож үг хэллээ. Тус зөвлөлгөөнд “Гэр бүлийн талаар баримталж буй төрийн бодлого, түүний хэрэгжилт”, “Монгол гэр бүлийн ёс уламжлал, зан заншил”, “Гэр бүлийн хөгжил, дэвшил, зорилтот үйл ажиллагааны товч мэдээлэл” сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Энэ үеэр “Нийгэм гэр бүлд ээлтэй шилдэг түшээ”-р Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн З.Жаргалмааг шагнаж, “Нийгэм гэр бүлд ээлтэй байгууллага “-аар Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар тодров.
“Эрдэнэт” үйлдвэрийн хамт олноос “Нийгэм гэр бүлд ээлтэй шилдэг түшээ” тодорлоо
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















