“Эрдэнэт” үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчид хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Орхон аймгийн БОЭТ-ийн Төрөх тасагт өнөөдөр зочиллоо. Жил бүр тус холбооноос Төрөх тасгийн үйл ажиллагааг дэмжин эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэдэг. Энэ удаад даралтын аппарат, эм тарианы тэргэнцэрийг хүлээлгэн өглөө. Өмнөх жилүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийн эмэгтэйчүүд эх үрсийн эрүүл мэнд, сайн сайханд хувь нэмэр оруулан ус шүүгч аппарат, төрөхийн мэдээлэл гаргах LED дэлгэц, уран гартай бүсгүйчүүдийн урласан баривч зэргийг бэлэглэж байсан юм. Уурхайчин эмэгтэйчүүд нийгмийн сайн сайхны төлөөх энэхүү үйл ажиллагааг тав дахь жилдээ зохион байгуулж байна.
















