“Эрдэнэт” үйлдвэрийн Хангарьд спорт клубын үндэсний сурын нээлттэй харваа Орхон аймгийн Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдлаа. Тэмцээнд улсын мэргэн 6 харваач, спортын 30-аад мастер оролцов. Нийт 70 гаруй тамирчин оролцсоноос спортын мастер Э.Ганчулуун 37 оноогоор тэргүүлж, Б.Мөнхболд, Монгол улсын дархан мэргэн, МУГТ Ш.Даваахүү нар удааллаа. Эмэгтэй тамирчдаас нэгдүгээр байранд СМ Ж.Энхтуяа, хоёрдугаар байрт СМ Д.Дэлгэрмаа, гуравдугаар байранд С.Шоовдор, СМ Э.Болормаа нар тус тус шалгарсан. Хангарьд спорт клубын үндэсний сурын нээлттэй харваанд энэ жил Улаанбаатар хотоос харваачид оролцож, өргөн хүрээтэй зохион байгуулагдлаа.
Дашрамд дуулгахад энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах эмэгтэй багийн улсын аварга шалгаруулах тэмцээнд “Эрдэнэт” үйлдвэрийн тамирчид оролцохоор мордсон байна.

















