“Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын 11-р ангийн онц сурлагатан хүүхдүүдийг өнөөдөр компанийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа хүлээн авч уулзлаа. Жил бүр “Эрдэнэт” үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ажилчдынхаа төгсөх ангийн шилдэг сурагчдын төлөөллийг үйлдвэрийн удирдлагуудтай уулзуулж чин сэтгэлийн яриа өрнүүлдэг. Өнөөдрийн уулзалтанд ерөнхий боловсролын сургуулиа амжилттай төгсч байгаа 25 шилдэг сурагч оролцлоо. Эдгээр хүүхдэд “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа, хөгжлийн талаар товч танилцуулан, тэдний сонирхсон асуултанд хариулт өгч, харилцан ярилцав. Шилдэг сурагчид үйлдвэрийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаагаас хүүхэд насных нь хүсэл мөрөөдөл, ажил мэргэжлээ хэрхэн сонгосон талаар болон амжилтанд хүрсэн туршлагынх нь талаар сонирхолтой асуулт тавьж, зөвлөгөө авсан. “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын 11-р ангийн шилдэг төгсөгчдөд компанийн зүгээс гарын бэлэг гардуулж, амжилт хүслээ.


Н.Гантөгс















