Технологийн сургуулийн ирэх хичээлийн жилийн элсэлтийн компанит ажил явагдаж байна. Үүнтэй холбогдуулан 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын онцлогийн талаар тус сургуулийн Сургалт хариуцсан орлогч захирал Ш.Сүхээгээс тодруулсан юм.
-Ирэх жил Технологийн сур-гууль бакалаврын сургалтандаа ямар мэргэжлээр элсэлт авахаар төлөвлөж байна?
-Жил бүр Монгол улсын их, дээд сургуулийн консерциум ШУТИС-ийн элсэлтийн журам гардаг. Энэ журмыг үндэслэн манай сургууль өөрийн онцлогийг тусгасан элсэлтийн журам боловсруулдаг юм. 2015-2016 оны хичээлийн жилд Технологийн сургууль бакалаврын сургалтандаа өдрийн ангид ашигт малтмалын баяжуулалтын технологич, уул уур-хайн ашиглалтын технологич, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж буюу цахилгааны инженер, уул уурхайн машин тоног төхөөрөмж буюу механик инженер, Автомашин ашиглалт, авто аж ахуй гэсэн үндсэн таван мэргэжлээр элсэлт авна. Түүнээс гадна ашигт малтмалын баяжуу-лалтын технологич, цахилгааны инженер, механик инженерийн мэргэжлээр анх удаа эчнээ элсэлт авахаар төлөвлөж байна. 2015-2016 оны элсэлтийн онцлог нь анх удаа ШУТИС АНУ-ын Өмнөд Токодагийн уул уурхайн Их сургуультай хамтран механик инженер мэргэжлээр “2+2” хөтөлбөрөөр элсэлт авна. АНУ-ын Их сургуультай хамтарсан элсэлтийг наадмын өмнөхөн буюу 6-р сарын сүүл, 7-р сарын эхээр Монголын их, дээд сургуулийн конкурсын хүрээнд зохион байгуулна. Харин эчнээ ангийн элсэлт 9-р сарын сүүл буюу 10-р сарын эхээр тусгайлан зарлагдана. Эчнээ элсэлтийн гол онцлог нь суралцах хүмүүс өмнө нь коллеж юм уу, их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай. Өмнө нь суралцсан сургуульд авсан кредит болон хичээлийн байдлаас хамаараад 4,5 жил бус 2,5 жил суралцаад ШУТИС-ийн бакалаврын зэргийн дипломтой төгсөх юм. Ер нь Эрдэнэтийн Технологийн сургуулийн бакалаврын сургалтанд хамрагдсан бүх оюутан төгсөхдөө ШУТИС-ийн бакалаврын диплом гарддаг. Харин АНУ-ын Өмнөд Токодагийн уул уурхайн технологийн Их сургуульд энэ жил элссэн хүүхдүүд Эрдэнэтийн Технологийн сургуульд хоёр жил суралцаад 3-р курсээс АНУ-д очиж суралцана. Төгсөхдөө Монгол улсын ШУТИС-ийн болон АНУ-ын Өмнөд Токодагийн уул уурхайн техноло-гийн Их сургуулийн хос дипломтой боловсон хүчин болно.
-Мэргэжлийн сургалтын хувьд...?
-Бакалаврын сургалтыг Боловс-рол, шинжлэх ухааны яамнаас баталсан хяналтын тоонд багтааж явуулдаг бол мэргэжлийн сургалтыг Хөдөлмөрийн яамны захиалгаар явуулдаг. 2015-2016 оны хичээлийн жилд манай сургууль баяжуулагч, уул уурхайн машин тоног төхөөрөмжийн техникч, уурхайн цахилгаанчин, өрмийн машинч мэргэжлээр нэг жилийн сургалтанд элсэлт авахаар төлөвлөсөн. Энд ЕБС төгссөн, мэргэжил эзэмшээгүй хүмүүс хам-рагдах боломжтой. Элсэлтийг 8-р сарын сүүлээр зохион байгуулна. Түүнээс гадна жил бүр 45 хоногоос 3 сарын хугацаатай түр болон захиалгат сургалт явуулдаг.
-Ирээдүйд инженер болох хүсэлтэй хүүхдүүд танай лицей сургал-танд хамрагдах сонирхолтой байдаг. Ирэх жилийн лицей ангийн элсэлт хэзээ явагдах вэ?
-Өнөөдөр Монгол улсын их, дээд сургуулийг 100 гаруй мянган залуу төгсөж байна. Тэдний 10-15 хувь нь инженер, технологич, бусад нь нийгмийн ухаан, хууль эрх зүй, эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшдэг. Гэтэл манай улсад инже-нер, технологичийн эргэлт хэрэгцээ асар их байгаа. Тиймээс бид ирээдүйд инженер болох хүсэлтэй ЕБС-ийн сурагчдаас 10-12-р ангид элсэлт авч инженерээр сурахад хэрэг болох физик, математик, хими, англи хэл гэх мэт хичээлийг гүнзгийрүүлсэн хэлбэрээр заадаг. Жил бүр 10-р ангид элсэлт авдаг. Энэ элсэлтийг 5-р сарын сүүлээр зохион байгуулна. Түүнээс гадна ОХУ-д суралцах хүсэлтэй хүмүүст зориулсан орос хэлний бэлтгэл ангийн сургалт хичээллүүлнэ. Бакалавар зэрэгтэй залуус ОХУ-д магистрын сургалтанд хамрагдах хүсэлтэй байдаг. Тэдний орос хэлний түвшинг дээшлүүлэх зорилгоор Эрхүүгийн Эдийн засгийн Их сургуультай хамтран орос хэлний бэлтгэл ангийн сургалт явуулж байна. Энэ сургалтыг амжилттай төгс-сөн хүмүүс ОХУ-ын Боловсролын яамнаас баталсан сертификат авдаг. Ингэснээр ОХУ-ын дурын их, дээд сургуульд шалгалт өгөөд хэлний бэлтгэлгүй суралцах эрхтэй болно.
-Баярлалаа.
М.ОДГЭРЭЛ















