“Эрдсүлж” ХХК-ийн хамт олон “Эрүүл мэндийн зам”-ыг арчлан хамгаалахын зэрэгцээ цехийнхээ хуваарьт газарт 40 ширхэг улиас тарив. Цаашид уг замд тэмдэг тэмдэглэгээ хийх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах ажээ. “Эрдсүлж”-ийн үйлчид бурхан багшийн сургаал дахь “Мод их амь, хүн бага амь”, “Нэг мод тарих нэг насны буян”, “Хоёр мод тарьвал хойд насны буян” хэмээх айлдварыг өөрсдийн итгэл үнэмшлээр хэрэгжүүлж мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо. Тэд “Тарьсан мод болгон ургаж, ургасан мод бүхэн бидний амьдралыг ивээн тэтгэх болтугай” гэж хэлсэн юм.
М.ОДГЭРЭЛ















