1000 инженер Оюуны өмчийн бодлогоо тодорхойлов

“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын санаачилгаар жил бүр зохион байгуулдаг 1000 инженерийн зөвлөлгөөн 3 дахь жилдээ амжилттай  болов. Энэ удаагийн зөвлөлгөөнөөр үйлдвэрийн бүтээмж инновацийн үр дүн, цаашдын зорилтыг хэлэлцэж, инженерүүдийн боловсруулсан оюуны өмчийн бодолгын баримт бичгийн төслийг хэлэлцсэн нь цаг үеэ олсон өндөр ач холбогдолтой арга хэмжээ болсныг оролцогчид онцолж байна. Зөвлөлгөөний үеэр цехүүдийн “Бүтээлч санаачилга үйлдвэрлэлд” үзэсгэлэнгийн шилдгүүд,  шилдэг бүтээлийн эздийг шагнаж урамшуулав. Мөн үйлдвэрийн бүтээмж чанарын дугуйлангуудын шилдэг төслийн шагнал, инновацийн төсөл хэрэгжүүлэх санхүүжилтийн эрхийн бичгийг цехийн хамт олонд гардууллаа. “Эрдэнэт” үйлдвэрийн хэмжээнд өнгөрсөн хоёр сарын хугацаанд зарласан “Эрчим хүчний дэвшилтэт шийдэл төсөл”- ийн уралдаанд ирсэн 62 төслөөс шалгарсан 5 шилдэг бүтээлд нийт 110 сая төгрөгийн санхүүжилтын эрхийн батламж олгов. Төслийн томоохон хэрэгжүүлэгч хамт олноор Эрчим хүчний цехийн Эргэлтийн усны хэсгийн “Шүүлтүүрийн насосуудыг шинэчлэх” төсөл шалгарч санхүүжилтын 42 сая төгрөгийн эрхээр шагнууллаа.  Мөн Оюуны өмчийн газарт шинэ бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ авах мэдүүлэг гаргах эрхийн сонгон шалгаруулалтыг явуулав. “Эрдэнэт” үйлдвэрийн 1000 инженерийн зөвлөлгөөний үйл ажиллагааны оргил үе нь шилдэг “Инноватор” цом гардуулах ёслол байлаа. Дулааны цахилгаан станцид трубингенераторын хүчин чадлын ашиглалтыг сайжруулах зорилгоор нэмэлт конденсатор суурилуулснаар 100 кв эрчим хүч нэмж үйлдвэрлэх боломжтой болжээ. Одоогийн байдлаар 38 сая төгрөгийн зардал гаргаж,  65 сая төгрөгийн ашигтай ажиллаж байгаа бөгөөд энэ оны эцэст 195 сая төгрөгийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх юм. Энэхүү бүтээлээр тус станцын баг “Инноватор” цомын анхдагч, 30 сая төгрөгийн шагналын эзэд болов. Н.Гантөгс
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %