ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургууль дээр болсон Улсын олимпиадад Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн багш Ц.Баяржаргал, С.Дүүрий-маа, С.Будхүү нарын удирдлаганд оюутны хоёр баг амжилттай оролцоод иржээ.
Олимпиадын мэдлэг, дадал шалгах буюу хувийн төрөлд тус сургуулийн УУЦТТА-4 ангийн оюутан Ү.Аззаяа 1-р байр, УУЦТТА-4 ангийн оюутан Э.Мөнх-Эрдэнэ 2-р байр, УУЦТТА-3 ангийн оюутан А.Болормаа 3-р байр эзэлж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Тусгай байрт УУЦТТА-3 ангийн оюутан Ж.Баяржаргал шалгарчээ.
Ур чадварын буюу багийн төрөлд Ү.Аззаяа, Э.Мөнх-Эрдэнэ, Н.Болд нарын бүрэлдэхүүнтэй тус сургуулийн 2-р баг гут-гаар байр эзлэв. Энэ удаагийн олимпиадад ШУТИС-ийн ГУУС, ЭХС, ХААИС, Дархан Технологийн сургууль, Эрдэнэт Технологийн
сургууль, “Тэнгэр”, “Сэрүүлэг” дээд сургуу-лийн нийт 10 багийн 30 оюутан оролцлоо.
М.ОДГЭРЭЛ















