Саяхан Улаанбаатар хотноо болсон “Шинжлэх ухаан ба Боловсролын Шинэчлэл, Инноваци” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн багш, боловсрол судлалын ухааны доктор Б.Энхцэцэг, доктор У.Амарзаяа нарын тавьсан илтгэл тэргүүн байрт шалгарчээ. Тус бага хурал нь “Боловсролын шинэчлэл, Инноваци”, “Шинжлэх ухааны хөгжил” салбар хурал-даанд 40 гаруй илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд багш Б.Энхцэцэг “Сургалтын арга зүйг шинэчлэх шаардлага, арга зам”, багш У.Амарзаяа “Хүний нөөцийн хөгжлийг үнэлэх арга зүйн асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьсан байна. “Шинжлэх ухаан ба Боловсролын Шинэчлэл, Инноваци” бага хурлыг Фридрих Эбертийн сан, ШУ-ны академи, Философийн хүрээлэн, МХИДС, Идэр дээд сургууль, WSTEM буюу Монголын эмэгтэй эрдэмтэд, математикчид, инженер, технологичдын нэгдсэн байгууллага хамтран зохион байгуулжээ.















