1000 ахмадын чуулга уулзалт болов

 “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон үе үеийн ахмадуудаа урьж оролцуулсан анхны томоохон чуулга уулзалтыг энэ сарын        10-ны өдөр зохион байгуулав. Чуулганы үйл ажиллагааг нээж үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн хэлсэн үгэндээ “Монгол улсын хөгжил цэцэглэлтэд оруулсан үйлдвэрийн хамт олны хөдөлмөрийг Монголын төр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан билээ. Энэ бүгдийн эзэд нь ахмадууд та бүхэн билээ.Үйлдвэрийн түүхийн 36 жилийн  хугацаанд хөдөлмөрийн баатар тав, 30 гаруй гавьяат төрсөн. Сүүлийн 13 жилд “Эрдэнэт” үйлдвэр Монгол улсын шилдэг татвар төлөгчөөр шалгарсан гээд олон амжилт, бахархалыг дурьдаж болно. Хийж бүтээсэн зүйл гэдэг агуу” гээд үйлдвэрийн цаашдын хөгжлийн төлөө ахмадуудтайгаа санаа зорилго нэг байж, тэдний мэдлэг, туршлага, санал санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Дараа нь Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу үйлдвэрлэлийн техник технологийн шинэчлэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын тухай, үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгал зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар, Хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Батдэлгэр ахмадуудын нийгмийн хамгааллын асуудлаар танилцуулга хийж, ахмадуудаас ирсэн саналыг сонсч, тэдний асуултанд хариулт өгөв. 

“Эрдэнэт” үйлдвэрээс өндөр насны тэтгэвэрт гарсан 1504 ахмад байна. Тус үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөл эдгээр анхдагчиддаа хандсан олон талт үйл ажиллагааг жилийн турш зохион байгуулж, үйлдвэрийн зүгээс хөрөнгө төсөвлөн дэмжлэг үзүүлдэг. “Эрдэнэт” үйлдвэрийн 1000 ахмадын чуулга уулзалтын үеэр тэдний өмнө тулгамдаж буй таван асуудлыг компанийн удирдлагуудад уламжилсан бөгөөд цаашид эдгээр асуудлыг шийдвэрлэхэд үйлдвэрийн холбогдох хэлтсүүдэд үүрэг өгч, Ахмадын нэгдсэн зөвлөлтэй хамтарч ажиллахаар боллоо.

 

Н.Гантөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %