Ялалтын 70 жилийн ойн баярыг энэ сарын 6-ны Лхагва гаригт ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Ойн баярын арга хэмжээ уламжлал ёсоор Амарын талбайд цэргийн сүрт жагсаалаар эхэлж, аймгийн болон “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд, ахмад дайчид Найрамдлын өндөрлөг болон Монгол Зөвлөлтийн 4 баатрын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв. Орой нь Уурхайчин соёлын ордонд ойн баярын хурал, уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт боллоо. Тэгш ойн баярыг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн захиргаа ОХУ-ын мэргэжилтэн ажиллагсаддаа энэ өдөр цалинтай чөлөө олгож амраав.















