Хэвлэл мэдээллийн ажилтнууд “Эрдэнэт” үйлдвэрийн шинэ бүтээн байгуулалттай танилцав

     Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Орхон аймаг дахь салбар 5-р сарын 1-нд Эрдэнэтийн Хэвлэл мэдээллийн байгууллагын 30 ажилтныг “Эрдэнэт” үйлдвэрийн Ил уурхайн тэсэлгээ болон шинэ бүтээн байгуулалтуудтай танилцуулах аялал зохион байгууллаа. 
     Саяхан засварлаж ашиглалтанд оруулсан, өдөрт 2000 гаруй хүн хооллодог “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсдын нийтийн хоолны газрын шинэчлэлтэй тэд эхлээд танилцсан. Дараа нь Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын үйл явцыг үзэж сонирхон, шинэ мэдээлэл авлаа.  
     Баяжуулах фабрикийн Үйлдвэр техникийн албаны инженер Д.Баярмаа энэ үеэр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ: 
     -“Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн өргөтгөл хийгдсэнээр жилд боловсруулах хүдрийн хэмжээ 6 сая тонноор нэмэгдэх юм. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Одоогийн байдлаар нийт 200,000м3 барилга угсралтын ажил хийгдээд байна. Өргөтгөлийн барилга угсралтын ажил үндсэндээ дуусч байна. Металл хийцийн ажлуудаас үндсэн хийцүүдийн угсралтын ажил бараг дууссан. Одоо хашлага хийцийн ажил үлдээд байна. 
     Өргөтгөлийн тоног төхөөрөмжийн угсралтын ажил 90-ээд хувьтай  байна. Дараа нь тохируулгын болон технологийн горимд залгах ажлууд хийгдэнэ. Бид өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлыг 6-р сарын 1-нд дуусгаж технологийн горимд залгах шахуу зорилт дэвшүүлээд ажиллаж байна. 
     Энэ өргөтгөл ашиглалтанд орсноор нийт 5 конвейр, нэг бутлуур, хүдрийн хоёр том агуулах, металл илрүүлэх хэсэг, хоёр том тээрэм шинээр ашиглагдаж эхэлнэ гэж ярилаа. 
     Хэвлэл мэдээллийн ажилтнууд дараа нь Хүдрийн ил уурхайд очиж Ил уурхайн тэсэлгээ харж, телевизийнхэн бичлэг хийж, сонин, вэб сайтууд тэсэлгээний торгон агшинг аппаратдаа буулгаж амжлаа. Bloomberg ТВ-ийн уран бүтээлчид энэ үеэр бас “Эрдэнэт” үйлдвэрийн Ил уурхайн тэсэлгээний зураг авч, бичлэг хийж байгаатай бид таарлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн Ил уурхайн тэсэлгээний торгон агшинг төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд дэргэдээс нь харж ажигласан энэ үйл ажиллагаанд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу нар оролцов.
     Орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд ийнхүү анх удаа олуулаа очиж “Эрдэнэтийн овоо”-ны тэсэлгээ харж, бусад бүтээн байгуулалтуудтай танилцах боломж олгосон Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбууд сэтгүүлчид талархаж байлаа. 
     Эрдэнэтийн хэвлэлийнхэн дараа нь “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар 2014 оны намар ашиглалтанд орсон “Эрүүл мэндийн зам”-ын хаалганд очиж “Эрдэнэт сувилал” цогцолборын сувилагч  Д.Энхсүрэнгээр хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх дасгал заалгав. Ингээд 5,6 км урт “Эрүүл мэндийн зам”-аар  явган алхалт хийсээр Шинэ хотод орж ирлээ. Хэвлэл мэдээллийн салбарын 3 үеийн ажилтнууд энэ аялалд оролцсон нь онцлог байв. 
     МСНЭ-ийн Орхон аймгийн салбар Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан хэвлэл мэдээллийн ажилтнууддаа ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн шинэ бүтээн байгуулалтууд үзүүлж танин мэдэхүйн аялал хийсэнд гишүүд талархаж байлаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 Ж.ОЮУН  
  
 
 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %