Тойргийн хороонд тасралтгүй ажилласан дарга

     ОХУ-аас Эрдэнэтэд суугаа Ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевичийн аав ахмад дайчин Ракша Балданович Базаровын тухай «Агинская правда» сонинд нийтэлсэн тэмдэглэлийг орос хэлнээс Орхон аймгийн ЗДТГ-ын цэргийн штабын мэргэжилтнүүд орчуулсныг та бүхэнд толилуулж байна. 
 
 
   Ракша Балданович Базаров Чита мужийн Агын Буриадын тойргийн Могойтын районы Ага-Хангил тосгоноос гаралтай. 1941 оны 6-р сард Агинскийн багшийн сургууль төгссөний дараа залуу багш Ракша Базаров Дульдургын районы Узон тосгонд багшаар ажиллаж эхэлсэн юм. 
   1942 оны 1-р сард түүнийг Улаан Армид элсүүлжээ. Тэр Забайкалийн цэргийн тойрогт алба хааж байлаа. Боловсролтой байлдагч байсан учир түүнийг пулемёт-миномётын сургуульд явуулсан. 1943 оны 1-р сард Москвагийн цэргийн тойрогт нөөцийн армид алба хааж эхэлсэн байна. 1943 оны хоёрдугаар хагаст Украины 1-р фронт руу генерал Н.Ф.Ватутины удирдлаганд алба хаах болжээ. 
   Ракша Балданович дурсамжиндаа: «Би ахлагч цолтой салаан даргын туслах байлаа. Манай анги Житомир, Бердичев зэрэг Украины хэд хэдэн хот, суурин газрын чиглэлд байлдсан. Дайсны тал ч, манайхан ч их хохирол амсаж байлаа. Манай ангид орос, украин, гүрж, узбек зэрэг олон үндэсний хүмүүс байсан. Бид их найрсаг хамт олон байв. Бид Бердичев хотыг чөлөөлсөн. Тэнд гол төлөв еврей хүмүүс оршин суудаг байлаа. Хотын иргэдийн ярьснаар, эзлэгдсэн байхад нь фашистууд еврей үндэсний олон мянган хүнийг тамлан хороожээ. Энэ хот байлдааны ажиллагааны явцад их хэмжээгээр сүйрсэн. 
   Нэгэн суурин газрыг чөлөөлөх үед миний бие шархадсан хэдий ч тал газар алган дээр юм шиг ил байсан болохоор дайсны пулемёт-миномётын галын дор ухрах юмуу хажуу тийшээ мөлхөж холдох ямар ч боломжгүй байлаа. Бүтэн өдөр цасанд осгох шахсан, халуунтай, шархтай хэвтсэн, зөвхөн үдэш орой болсон хойно манай цэрэг довтлон ирсний ачаар надад эмнэлгийн анхны тусламж үзүүлж, хээрийн эмнэлэг рүү явуулсан. Мэс засал хийж хэлтэрхийнүүдийг зайлуулсны дараа намайг эхлээд Бердичев, цаашаа Курск, Пенза хот руу шилжүүлсэн юм. Тэр тулаанд манай бууч сумангийн бие бүрэлдэхүүнээс амьд хүн бараг үлдээгүй. 
   Цэргийн эмнэлэгт  эмчлүүлсний  дараа  намайг 1944 оны 5-р сард Ленинградын Улаан тугт их бууны 1-р сургуульд сонсогчоор элсүүлсэн. Би нэг жилийн дараа төгсөөд Алс Дорнодын 1-р фронт руу салаан даргаар томилогдсон. Зөвлөлт Холбоот Улсын маршал К.А.Мерецковын удирдсан фронтын болон генерал Н.И.Крыловын удирдсан 5-р армийн бүрэлдэхүүний хамт Хойд Хятадыг японы Квантуны армиас чөлөөлөх дайнд оролцож явлаа. Манай дивизийн захирагч нь Зөвлөлт Холбоот Улсын баатар генерал Басан Городовиков гэдэг хүн байсан. Манай байлдааны анги нэгтгэлүүд япончуудын бэхлэгдсэн хилийн районд байлдаж, Муданцзян, Гирин зэрэг хот болон бусад олон суурин газрыг чөлөөлсөн юм. Манай цэрэг уул, намагтай газар ширүүн тулалдаж эр зориг, тэсвэр хатуужил үзүүлэн хүчирхэг Квантуны армийг богино хугацаанд бут ниргэсэн. Тэр үед орон нутгийн ард иргэд манай дайчдыг их найрсаг, чөлөөлөгчид гэж угтан авсан” хэмээн бичжээ. 
   Ракша Балданович Базаров дайныг бага дэслэгч цолтойгоор дуусгаж, «Улаан таван хошуу» хоёр одон, «Дайчин гавъяаны», «Германыг ялсны», «Японыг ялсны» зэрэг медалиар шагнагдсан байна. Дайны дараа тэр Алс Дорнодын цэргийн тойргийн нэгэн ангид алба хааж байхдаа ЗХУКН-д элсчээ. 1946 оны 11 сард Зугалайн ахлах сургуулийн пионерын удирдагч Бальжит Жаповатай гэрлэсэн юм. 1947 оны 7-р сард Ракша Базаров Улаан армиас халагдаад, эхнэрийн хамт нутагтаа очсон. Тэнд тэрбээр Ага-Хангилын бага сургуулийн эрхлэгч, Могойтын районы боловсролын хэлтэст зааварлагчаар ажиллаж байлаа. Могойтын районы намын томилолтоор “Коммунизм” хамтралын намын анхан шатны байгууллагыг удирдаж, дараа нь районы гүйцэтгэх хорооны орлогч даргаар ажилласан. 1961 онд Агын тойргийн гүйцэтгэх хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон байна.
   Миний бие Агинскийн багшийн сур-гуульд оюутан байхдаа нэг бус удаа Ракша Балдановичид хандаж, Аугаа их Эх орны дайнд оролцож явсан сургуулийнхаа төгсөгчдийг эрж олоход минь туслахыг хүсдэг байлаа. Ракша Балдановичийг би нутгийн хүн, багш, цэргийн офицер, хоёр дайнд оролцож явсан гавьяатан, тойргийн гүйцэтгэх хорооны халаагүй нарийн бичгийн дарга гэдгээр нь сайн мэднэ. Тэрбээр маш уужуу тайван, сайхан сэтгэлтэй хүн байлаа. Түүний гэр бүл үлгэр дууриалал байсан. Гэрийн эзэгтэй Бальжит Жаповна нь манай тосгонд багшаар ажиллаж байсан, хүүхдүүдийг нь би сайн таньдаг юм. Ракша Балданович, Бальжит Жаповна нар таван хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн, тэд бүгд Ага-Хангилд төрсөн. 
   Том хүү Ринчин нь Буриад Улсын гавьяат архитекторч юм. Рампил нь Забайкальск тосгонд барилгачин. Рыгзын нь Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх. Рыгдыл өвчний улмаас ээжийн хамт Агын тойргийн төвд амьдарч байгаа. Охин Раиса нь Улаан-Үд хотын Д.Банзаровын нэрэмжит багшийн сургууль дүүргэсний дараа тус дээд сургуульд англи хэлний багшаар тэтгэвэртээ гарах хүртэл ажилласан. 
   Багш мэргэжилтэй, цэргийн офицер, Байлдааны улаан тугийн хошой одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болон бусад олон медалийн эзэн Ракша Балданович Базаров нь Агын Буриадын тойргийн гүйцэтгэх хорооны нарийн бичгийн даргаар 20 жил халаагүй ажилласан гэдгээрээ тус нутгийн түүхэнд орсон хүн юм. 
   Тэрбээр олон жилийн турш тойргийн хянан шалгах комисс, намын хорооны гишүүн, намын комиссын даргаар сонгогдон ажиллаж байлаа. Ракша Балданович Базаров 60 насныхаа ойг тэмдэглэхэд 41 хоног дутуу байсан 1980 оны 1-р сарын 5-ны өдөр насан өөд болжээ. Түүний амьдралын замнал нь одоогийн залуучуудад яруу тод жишээ, үлгэр дууриалал болох юм. 
 
Ц.Д.Жамсаранов 
 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %