Д.Байгал: Чуулганд оролцох ахмадуудад ил захидал, санал асуулгын хуудас хүргүүлсэн

2015 оны 5-р сарын 10-нд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 1000 ахмадын чуулган болно. Энэ талаар  “Эрдэнэт” үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгалаас тодрууллаа.
 
 
     - “Эрдэнэт” үйлдвэрийн тэтгэвэрт гарсан ахмадын тоо 1500 гарч байна. Сүүлийн жил  400 гаруй хүнээр нэмэгдлээ. Одоо ирэх хоёр жилд “Эрдэнэт” үйлдвэрийн захиалгаар суралцан төгсөж, өнөөдрийг хүртэл үйлдвэрт ажиллаж буй ахмадууд тэтгэвэрт гарна. Үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөл санаачлан тэтгэврийн насны хүмүүс олон болсонтой холбогдуулан цехүүдэд ахмадын зөвлөл байгуулсан. Өөрөөр хэлбэл, ахмадууд нэмэгдсэнээр хүн бүрт зар мэдээ хүргэх, хүн бүртэй тулж ажиллахад хүндрэлтэй болсон учраас цехүүдэд зөвлөл байгууллаа. Цехийн зөвлөл “Эрдэнэт” үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлтэй хамтран үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жил Илгээлтийн эздийн 40 жилийн ойг тохиолдуулан ахмадуудын амралт чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх үүднээс зуны дэлгэр цагт баярын үйл ажиллагаа зохион байгуулсан. Ахмадууд үүнд их өндөр сэтгэгдэлтэй байгаа. Өнгөрөгч онд 30 гаруй ажил төлөвлөснөөс бараг 100 хувь биелсэн. Ахмадын оролцоотой ажил, спорт, урлагийн олон уралдаан зохион байгууллаа. Одоо ч уламжлал ёсоор тэдний дунд тэмцээн явагдаж байна. Уралдаанд тогтмол оролцох хүний тоо цөөхөн. Нийтийг хамарч чаддаггүй. Тиймээс бид олон хүнийг амьдралд идэвхтэй байлгах зорилготой ажилладаг. Манай Ахмадын нэгдсэн зөвлөл үйлдвэрийн удирдлагатай ярилцаад 1000 ахмадын чуулга уулзалт зохион байгуулах бэлтгэл ажилдаа ороод байна. Ер нь ахмадуудад ямар тулгамдсан асуудал байна. Манай үйлдвэрийн ахмадын байгууллага хэрхэн яаж ажилладаг юм. Энэ бүгдийг ярилцъя. 1500 ахмадад сайн зар хүргэвэл 1000 орчим хүн цуглана гэж үзсэн. Манай ахмадуудаас гадаадад амьдардаг хүн ч бий. Ач, зээгээ хараад завгүй өөр аймаг, суманд амьдарч буй хүн ч байгаа.
     - Чуулга уулзалтын  ач холбогдол юу вэ?
     - Энэ чуулганыг угтаж бүх ахмадууддаа захидал илгээсэн. Одоо хүмүүс нэгэндээ захидал бичихээ байж. Гарт нь захидал очихоор сонин байх болов уу гэж үзсэн. Энэ нь ажил зохион байгуулах нэг хэлбэр юм. Хүн бүрт захидал хүргэх ажлыг эхлээд гурван долоо хонолоо. Захидлын хамт санал асуулгын хуудас хүргүүлсэн. Ахмадууд санал асуулгын хуудас бөглөж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлнэ гэсэн үг. Үүнийг нэг бүрчлэн үзэж дүгнэлт гаргана. Ахмадууд юу хүсч, юу зөвлөсөн нь эндээс  харагдана. Мөн ахмадын байгууллагын үйл ажиллагаанд аль хэр сэтгэл хангалуун явдаг юм. Энэ бүхэнд судалгаа авна гэсэн үг. Судалгаагаар цаашид юу хийх нь гарах болов уу. Ер нь  ахмадууд аливаа үйл ажиллагаанд хэрхэн хамтарч оролцох юм. Ахмадуудын хэн нь хаана амьдарч, ямар ажил эрхэлж байна энэ бүхэн санал асуулгаар тодорно. Үүнийг ажлын хэсэгт танилцуулна. Тулгамдсан зарим асуудлыг чуулганаар авч хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэх, бусад асуудалд үйлдвэрийн захиргаа, ахмадын байгууллага хамтарч ажиллах зорилготой байна. Энэ бүхэн чуулга уулзалтын үр дүн юм. 
     - Чуулганы үйл ажиллагаа ямар хэлбэрээр явагдах вэ?
     - Энэ сарын 10-ны 13 цагт цех, хэлтэс, албаараа ахмадууд цугларч дурсгалын зураг татуулна. Дараа нь цех, хэлтсийн хүний нөөцийн болон манай зөвлөлийн ажилтнууд ахмадуудаа “Уурхайчин” соёлын ордонд урьж, 14 цагаас чуулга уулзалтын үйл ажиллагаа эхэлнэ. “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал чуулганыг нээж үг хэлнэ. Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч компанийн өнөө-гийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. С.Сувдаа захирал “Өнөөдөр ба маргааш” гэсэн нийгмийн хамгааллын сэдвээр илтгэл тавина. Үйлдвэрийн удирдлагуудад хандсан асуултуудыг ахмадууд бичгээр ирүүлэх ажлыг бид зохион байгуулна. Чуулганы үеэр нэг хэсэг нь ам халаад дуусахгүй юм асуугаад дугаарлаад зогсох асуудлыг ингэж зохицуулах болсон. Бүх ахмадын зөвлөлгөө, санал хүсэлтийг бид урьдчилан бичгээр авна. Тэдний тавьсан асуултанд үйлдвэрийн удирдлагууд хариулт өгнө. Өөрөөр хэлбэл, уламжлалт санал, шүүмжлэлийг ийм хэлбэрээр зохион байгуулна.  Хуучин  Орон сууцны хэсгийн харьяаны 100 гаруй ахмад байдаг. Манай ахмадын зөвлөлөөс хамгийн сайн ажиллаж буй нь энэ цех юм. Энэ цехийн болон хамгийн олон хүнтэй Авто тээврийн байгууллагын ахмадын зөвлөлийн дарга, тодорхой хугацаанд үйлдвэрийн ахмадын зөвлөлийн тэргүүнээр үр бүтээлтэй ажилласан Д.Адъяа нарын төлөөлөл үг хэлнэ. Мөн ахмадын байгууллагын хийсэн ажил, цаашдын зорилт, төлөвлөсөн ажлын талаар би илтгэл тавина. Төгсгөлд нь ахмадын “Мөнгөн сор” чуулгын уран бүтээлчид концерт тоглоно.  Энэ үйл ажиллагааг “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал хааж үг хэлснээр чуулган  өндөрлөх  хөтөлбөр гараад байна.
     - Залуу насаа “Эрдэнэт” үйлдвэрийн хөгжил, дэвшилд зориулсан ахмадууд шагнал урамшилд аль хэр хамрагдаж байна вэ?
     - Бид Засгийн газрын шагналд нэлээн олон ахмадыг тодорхойлсон. Тэдний бараг 90 гаруй хувь нь салбарын тэргүүний ажилтан  цол тэмдгээр шагнагдсан. Төрийн дээд одон медалиар шагнагдах хүмүүсийн тодорхойлолт журмын дагуу явагдаж, шийдэгдэж ирсэн. Энэ нь манай ахмадын нэгдсэн зөвлөлийн анхаарлын төвд байдаг ажлын нэг.
     - Баярлалаа. 1000 ахмадын чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
 
Т.БАТЧУЛУУН
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %