Улаанбаатар хотын Спортын төв оронд жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн саяхан боллоо. Тус тэмцээнийг Хамгаалалтын газрын албаны спорт сургалтын хэлтэс санаачлан Дэлхийн зөн Олон улсын байгууллага, Монголын жу-до бөхийн холбоо хамтран зохион байгуулсан юм. Энэ удаагийн тэмцээнд хот, хөдөөгийн 32 байгууллагын 349 өсвөрийн тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөв. 34, 38 ,46, 48, 57 кг-ын жинд “Хангарьд” спорт клубын тамирчин Б.Нарандэлгэр, Б.Цогтбаяр, Н.Амгаланбаатар, М.Үүрцайх нар тэргүүн байр эзэлж, алтан медалиар энгэрээ мялаав. Мөн Д.Наранбаатар дасгалжуулагчтай “Хангарьд” спорт клубын баг тамирчид тэргүүн байр эзэлсэн байна. Удаах байруудад Д.Энхбаатар дасгалжуулагчтай “Тэмүүжин”, Г.Энхбаяр ахлагчтай “Женко” клуб шалгарчээ.
Т.БАТ















