Үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2-р байрны 300 орчим ажиллагсдын дийлэнх нь суудлын ажил эрхэлдэг.Үйлдвэрийн хүний нөөцийн хэлтэс захиргааны ажиллагсдын бие бялдарыг чийрэгжүүлэх, эрүүл мэндэд нь анхаарах зорилгоор эрүүл мэндийн замаар 100 ажиллагсдыг хамруулсан явган алхалтыг зохион байгуулав. Тэд энэ өдөр цэвэр агаарт дугуйтай, явганаар 5,6 км урт замаар алхсан нь 675 ккал энерги зарцуулсан гэсэн үг юм. Цаашид эрүүл мэндийн замаар сард нэг удаа алхаж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхийг уриалж байна.
Н.ГАНТӨГС
Б.БАТТӨГС















