
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр болгон дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Эрдэнэт үйлдвэрийн хувьд үйлдвэрлэлийн ослын улмаас эрдэнэт хүний амь үрэгдсэн тохиолдол 26 байдаг. Эдгээр хүмүүсийн ар гэрт тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг үйлдвэрийн удирдлага, цех хамт олон жил бүр зохион байгуулдаг. Энэ өдөр үйлдвэрийн Ерөнхий захирлын А/196 тоот тушаалаар анхан шатны цех нэгжүүд ослын улмаас амь үрэгдсэн ажиллагсдынхаа ар гэрийнхийг хүлээн авч уулзан, үйлдвэрийн зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн тусламж үзүүлсэн байна.
Н.ГАНТӨГС















