Холбоо мэдээллийн технологи ба автоматжуулалтын цех залуу ажилчдынхаа дунд ХАБЭА-н бодлого, дотоод нийтлэг дүрэм, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын мэдлэгээр асуулт-хариултын “АХА” тэмцээн зохион байгуулав. Тэмцээнд 75 ажилтан оролцсоноос Холбооны хэсгийн инженер Б.Жавзандулам тэргүүлж, Технологийн процессын удирдлагын автоматжуулалтын системийн хэсгийн хянах хэмжих хэрэгсэл, автоматикийн засварчин С.Солонго, программ хангамжийн инженер Ж.Мөнх-Ялалт нар удааллаа.

















