Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн залуус өнгөрсөн лхагва гарагт БелАЗ-ын дугуйгаар бүтээсэн олимпийн таван цагираг бүхий эв нэгдлийн билгэ тэмдэг болсон дурсгалт орчны хогийг цэвэрлэлээ. Энэхүү сайн үйлсийг тус цехийн удирдлага, Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн бүлгэм санаачлан хамт олноо уриалан хэрэгжүүлсэн байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн Залуучуудын холбооны санаачилга, хүчин зүтгэлээр уг дурсгалыг үйлдвэрийн дүүрэгт бүтээн байгуулсан нь учиртай. Олимпийн тамирчдын бэлтгэлийг хангахад томоохон хувь нэмэр оруулдаг “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олны сэтгэл, зүтгэл талаар өнгөрөөгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн тамирчдаас олимпийн аваргууд төрж Монгол улс, “Эрдэнэт” үйлдвэрийн нэр хүндийг олон улсын тавцанд өргөн мандуулсан бахархалтай. Орхон аймагт ирсэн гийчид энэ дурсгалт газар саатан зураг татуулж, “Эрдэнэт” үйлдвэр, их спортын амжилтыг ярилцдаг уламжлал тогтоод удаж байна.

















