“ХАБЭА-н соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриатай сарын аяны хүрээнд Спорт цогцолборын ажиллагчид манлайллын сургалтанд хамрагдлаа. Тус цехийн ХАБЭА-н салбар зөвлөлөөс зохион байгуулсан “Удирдагч хүн ажилтнуудын харилцааны ур чадварыг сайжруулах арга зам”, “Манлайлал гэж юу вэ?”, “Хэрхэн манлайлан ажиллах вэ?”, “Байгууллагын амжилтын гарц, хувь хүний харилцааны ур чадвар” сэдэвт сургалтанд удирдлагууд ажилтнуудын хамт оролцов. Сургалтын төгсгөлд ажилчид сургалтанд дахин хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 3-р улиралд “Хувь хүний хөгжил амжилтын түлхүүр” сэдэвт сургалтыг “Эрдэнэт” сувилал цогцолборын их эмч Ц.Батаагаар заалгахаар төлөвлөсөн.
Мөн Спорт цогцолборын ажиллагчдын дундах “Зөв ажиллацгаая” сэдэвт асуулт хариултын “АХА” тэмцээн теннисний зааланд болов. Энэ тэмцээн 176 асуулттай бөгөөд 70 хувийг ХАБЭА-н дотоод нийтлэг дүрмээс, 30 хувийг танин мэдэхүйн болон хошин асуултаар бэлдсэн байлаа. Тэмцээний ялагчаар үйлчлэгч Ч.Баярцэцэг тодорч, Усан сангийн арга зүйч У.Болдбаатар, Техникийн албаны инженер Х.Эрдэнэдэлгэр нар удаалж өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв.

















