“Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон үе үеийн ахмадуудаа урьж оролцуулсан томоохон зөвлөгөөнийг ирэх 5 сарын 10-нд зохион байгуулах гэж байна. Үйлдвэрийн нэгдсэн бүртгэлд 1500 гаруй ахмад байдаг. Үйлдвэрийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага, уул уурхайн тогтвортой хөгжил, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар ахмад ажилтнуудынхаа саналыг сонсох, санаачилгыг дэмжихэд энэхүү зөвлөгөөний үйл ажиллагаа чиглэгдэх ажээ.
Н.ГАНТӨГС















