АБК-ийн хоолны газар ашиглалтанд орлоо

     “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсдын АБК дахь хоолны газар ашиглалтанд ороод 15 жил гаруй болсон учраас барилга нь муудаж, зарим хэсгээрээ мөөгөнцөртөж хүнсний аюулгүй байдал алдагдах, хоолны хордлого гарах эрсдэл өндөр болсон байв. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар энэ байдлыг засаж сайжруулахыг удаа дараа анхааруулсны дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал  тушаал гаргаж, хоолны газрын урсгал засварын ажлыг эхлүүлсэн юм.
     АБК-н хоолны газрын их засварыг "РСЦ" ХХК гүйцэтгэж, үйлдвэрийн олон цех хэсэг хамтран ажилласан байна.  Мөн туслан гүйцэтгэгчээр вакум цонхны үйлдвэр, хөргөлтийн тоног төхөөрөмжийн засварыг Улаанбаатар хотын “Термоцех” ХХК ажилласан байна. Энд дээврээс эхлээд барилгын дотор засвар, цэвэр бохир усны шугам, цахилгаан, агааржуулалтын систем гээд 8 төрлийн засварын ажил хийгджээ. Үйлдвэрийн 2000 гаруй хүн өдөр тутам хооллодог  энэхүү хоолны газрын засварыг 40 гаруй хоногийн хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд 80-аад хүн 3 ээлжээр ажилласан байна. 
     Энэ сарын 24-нд АБК-н хоолны газрыг ашиглалтанд хүлээн авах ёслол боллоо. Ёслолын үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу болон цех хэлтсийн удирдлагууд, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжил зүйн төвийн ажилтнууд оролцов. 
     Аймгийн МХГ-ын Улсын байцаагч Б.Буянцогт энд хэлсэн үгэндээ: 
     - “Эрдэнэт” үйлдвэр ажилчдынхаа хоолны газрын  орчин нөхцлийг сайжруулахад ихээхэн хөрөнгө оруулалт хийж, өмнөх байдалтай нь харьцуулахад танигдахааргүй болгож шинэчлэн, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааны стандарт, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангагдах хэмжээний нөхцөл бий  болгосонд баяртай байна. Энэ хоолны газарт нийтийн хоол үйлдвэрлэж буй “Хаан хүнс” компани нийтийн хоол үйлдвэрлэлээр олон жилийн туршлагатай хамт олон. “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын АБК дахь хоолны газрын орчин нөхцөл нь нийтийн хоол үйлдвэрлэлийн олон улсын HACCP систем нэвтрүүлэх бүрэн боломжтой боллоо. Тиймээс ажиллагсдынхаа хоолны газрын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, үүнд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулах шийдвэр гаргасан “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлье гэв.
     "РСЦ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Батцэнгэл: -АБК-ийн нийтийн хоолны заалыг шинэчлэн засварлахад үйлдвэрээс нийт 955 сая төгрөг зарцуулж, иж бүрэн засвар хийлээ. Энэ ажлыг гүйцэтгэхэд олон цех хэсэг бидэнтэй хамтран ажилласан гэж ярив. 
 
 
 
Ж.ОЮУН
 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %