Эрдэнэт үйлдвэр ХХК, Оюутолгой ХХК харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Оюутолгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй нар өнөөдөр Улаанбаатар хотноо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгээр эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, орон нутгийн хамтын ажиллагаа гэсэн дөрвөн чиглэлд хамтран ажиллахаар болов. Түүнчлэн Монголын уул уурхайн салбар дахь эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн стандарт, үйл ажиллагааг улам сайжруулахад өөрсдийн дэмжлэгийг үзүүлэхээр тохиролцсон юм.

“Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” компанийн хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд оролцлоо. Тэр энэхүү хамтын ажиллагааны талаар ярихдаа:

-Сар гаруйн өмнө би “Оюутолгой”-н үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзсан. “Эрдэнэт” үйлдвэр болон танай компанийн бүтээгдэхүүн зах зээлд борлуулалт сайтай учраас өрсөлдөгчид биш, хамтрагчид юм. Тиймээс хамтран ажиллах нь зүйтэй. Үндэсний үйлдвэрлэгчдээс “Эрдэнэт” үйлдвэр импорт орлох бүтээгдэхүүн худалдан авах хэмжээ,  нэр төрөл жил ирэх тусам нэмэгдэж байна. Тэр туршлагаасаа “Оюутолгой”-той хуваалцахад бэлэн байгаа юм. Танай хоёр компанийн хамтын ажиллагаа зөвхөн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцааны хүрээнд бус түүнээс ч олон чиглэлд  хамтран ажиллах боломж бий” гэж тэр үед би ярьж байсан. Мөн 15 мянган хүн амтай хот байгуулах үүргийг Оюутолгой ХХК-д өгсөн. Тус компанийн далд уурхайг ашиглах асуудал шийдэгдэж байгаа учраас дээрх ажил хийгдэх ёстой  гэж УИХ-ын дарга З.Энхболд нэмж хэлсэн.

            “Эрдэнэт” үйлдвэр ашиглалтанд орсноос хойшхи 36 жилийн хугацаанд 14,9 сая тонн зэсийн баяжмал, 115,6 мянган тонн молибдений баяжмал тус тус үйлдвэрлэж, 10,4 тэрбум ам.долларын таваарын бүтээгдэхүүн борлуулан, улсын болон орон нутгийн төсөвт 5,1 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ хугацаанд тус компани 1,9 их наяд төгрөгийн цэвэр ашиг олж анхны хөрөнгө оруулалтаа эхний 11 жилд нөхсөн байна. Улс орны нийгэм, эдийн засагт оруулж буй “Эрдэнэт” үйлдвэрийн хувь нэмэр их. Энэ үйлдвэрийг дагаж 100 гаруй мянган хүн амтай, сайн дэд бүтэцтэй Эрдэнэт хот, шинэ соёл иргэншил бий болсон.

 “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд сүүлийн жилүүдэд хаалт хөгжлийн менежментэд  ихээхэн анхаарч, энэ чиглэлээр олон ажлыг үр дүнтэй хийж байгаа. Уул уурхайн компани, түүнийг дагасан хотын ирээдүй зөвхөн байгалийн баялгаар хэмжигдэхгүй, цаашид тогтвортой хөгжих үндсийг уурхай нээгдэхэд тавих ёстой гэсэн олон улсын уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагын зарчмыг “Эрдэнэт” үйлдвэр баримтлан ажиллаж байна. Монголын уул уурхайн үйлдвэрүүд энэ мэтчилэн “Эрдэнэт” үйлдвэрээс суралцах, харилцан туршлага судлах олон асуудал бий. Эрдэнэт үйлдвэр  ХХК-ийн Ерөнхий захиралЦ.Даваацэрэн  санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааны үеэр “ОюутолгойХХК уул уурхайн салбарт орчин үеийн техник технологи, үйлдвэрлэлийн шинэ менежмент ашиглаж байгаа туршлагаас бид бас суралцах ёстой” гэж ярилаа.

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
У. Цэрэнбат
Б.Баттөгс
 
 
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %