Дэлхийн II дайнд БНМАУ-ын оролцоо

Зөвлөлтийн ард түмний Аугаа их эх орны дайн эхэлсэн өдөр буюу 1941 оны зургадугаар сарын 22-нд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид, БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын СнЗ-ийн хамтарсан хурлаар Монгол-Зөвлөлтийн 1936 оны харилцан туслах протокол гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэхэд бэлхэн байгаагаа илэрхийлсэн. ЗХУ-д бүх бололцоогоор туслахыг ард түмэндээ уриалсан юм. Ийнхүү Монгол улс эх орны дайны үед ЗХУ-ын талд баттай зогсож, фашизмын эсрэг эвсэлд оролцох байр сууриа дэлхий дахинд эн тэргүүнд албан ёсоор зарласан анхны улс байв.
“Бэлэглэлийн төв комисс” бай-гуулагдаж, даргаар нь жанжин Д.Сүхбаатар агсны гэргий МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга С.Янжмааг томилжээ.  Энэ комиссын салбарууд аймаг, сум, үйлдвэр, албан газруудад мөн байгуулагдсан юм. 
“Бүхнийг ялалтын төлөө”, 
“Бүхнийг фронтод”  гэсэн үзэл суртлын хүрээгээр: 
-улс төр, 
-эдийн засаг, 
-батлан хамгаалах,
Хэлбэрийн хувьд ангилвал: 
-хүнс, хувцас, агт морь, мал, 
-мөнгө төгрөг, алт, үнэт эдлэл,
-зэвсэг техникээр туслах, 
  -захидал илэрхийлэлт бичих зэргээр сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн.
 
 
БЭЛГИЙН  НЭГДҮГЭЭР 
             ЦУВАА
 
1941 оны ХI сард Улаан армид зориулан монголын ард түмний хуримтлуулсан бэлгийн анхны цувааг илгээв. Түүнд багтсан зүйлийг Аж үйлдвэрийн комбинат, Үйлдвэрийн хоршооллын ажилчид 1941 оны төлөвлөгөөнөөс  гадуур, илүү цагаар  буюу ням гариг, ээлжийн амралтаараа ажиллан  бүтээсэн бөгөөд нийт 15000 цэргийн нэхий дээл, эсгий гутал, үстэй бээлий, нэхий хантааз, цэрэг бүс, 6000 ноосон цамц, 440  нэхий хөнжил зэргийг илгээжээ. 
Энэ нь тухайн үеийн ханшаар 587.000 төгрөгийн үнэ бүхий зүйл байжээ.  
Анхны энэ цуваа нь чухам хэдэн вагоноос бүрдсэн тухай баримт хараахан олдоогүй бөгөөд бэлгийг Куйбешев хот руу илгээсэн байна. Цувааг хүлээлгэн өгөхөөр Монголын талаас албан ёсны төлөөлөгч томи-логдоогүй ажээ. 
 
 
БЭЛГИЙН  ХОЁРДУГААР 
            ЦУВАА
 
Зөвлөлтийн Улаан армийн 24 жилийн ойг тохиолдуулан 1942 оны II сард бэлгийн хоёр дахь цувааг илгээв. Энэхүү цувааг  БНМАУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч С.Лувсан, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга  бөгөөд  Бэлэглэлийн  төв комиссын дарга С.Янжмаа, МАХЦ-ийн хошууч (өдгөө Монгол Улсын баатар) П.Шагдарсүрэн, яруу найрагч Л.Цэнд-Очир, сайн малчин Б.Пунцаг, партизан Д.Дамба, ажилчин Баасан, БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа элчин сайд Ж.Самбуу  нарын арваад хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид армийн генерал Г.К.Жуковын командалсан Баруун фронтын 49 дүгээр армийн их бууны ба буудлагын дивиз, хороодын дайчдад гардуулжээ.
37  вагон 148  тн бэлгийн цуваанд төрөл бүрийн  100 кг мах,  8 тн хиам, 10 тн боов боорцог,  4,5 тн  тос,  8000 литр архи,  5,5 сая  папирос, 2750 хос эсгий гутал, 2706 дах,  4100 дулаан хантааз, 1320 богино нэхий  дээл, 6290 хос бээлий, 4500 гэрийн эсгий, 2000 суран бүс болоод савхин гутал, хүзүүний ороолт, хөвөнтэй хувцас, чихэр, лаазтай сүү багтжээ.  
Түүний үнийн дүн нь 7,187,140 төгрөг болсон байна.
 
 
 БЭЛГИЙН  ГУРАВДУГААР 
                ЦУВАА
 
1942 онд Октябрийн хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан бэлэг-лэлийн  гурав дахь  цувааг   мөн оны  ХI  сарын 27-ны өдөр Наушкаас хөдөлгөн БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсангийн ахалсан нам, олон нийтийн байгууллагын зүтгэлтэн, аж үйлдвэр, соёл шинжлэх ухааны  салбарын ажилтан 40-өөд хүнтэй төлөөлөгчдийн томоохон   бүрэлдэхүүн бэлгийг хүргэжээ.
Монголын ард түмний  чин  сэтгэл, цаг наргүй хөдөлмөрөөр бүтсэн тэрхүү 236  вагон бэлгийн зүйлст богино нэхий дээл 30115, эсгий гутал 30500 хос, үстэй бээлий 31257, үстэй хантааз 31090, цэрэг бүс 33300, ноосон цамц 2290, нэхий хөнжил 2011,  дах  3050, эсгий гэр 150, гэрийн эсгий 2428, бусад гутал (үстэй сөөхий, цагаан ултай)  2575 хос, эмнэлгийн  шаахай 7158 хос, казах  эмээл 600, эдийн  саван 50600 кг, мах 316 тонн,  зээр 26758 ширхэг,  тос 92 тонн, хиам 84,8 тн, чанамал жимс 12954 кг, чихэр З6900  кг печень боов, 70400 кг, савхин дээл 150, торгон савхин гутал 150 хос, ажлын  савхин гутал З00 хос, цаначны малгай  900, цагаан  архи 480 хайрцаг, бичгийн дугтуй 56050, өврийн дэвтэр 27875, нийтийн бэлэглэл 127 авдар, хувийн бэлэглэл  22176, мөн цаг, хутга зэрэг хүний хэрэглээний маш олон төрлийн зүйлс багтжээ.  
Бэлгийн нийт үнэ нь 9,252,340 төгрөг болжээ. 
Энэхүү цуваа нь дайны үед  явуулсан цуваануудын дотроос томоохонд орох бөгөөд Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан, Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд, Ардын өөрийгөө хам-гаалах сайн дурын морьт отрядын жанжин Ч.Мижид, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжав нараар толгойлуулсан 4 хэсэгт хуваан Баруун, Баруун хойд, Волоховын ба Калинины фронтод гардуулан өгчээ.  
Цэргийн штаб
Үргэлжлэл нь дараагийн дугаарт
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %